Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн сайдын ажлаа хүлээн авлаа

13895450_1061592700576749_6476616313983961761_n

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд яамны тамгыг шилжүүлж, ажлыг нь хүлээлгэн өглөө.

Засгийн газрын гишүүн ажлаа хүлээн авахад ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, харьяа агентлаг, байгууллагын дарга нар байлцлаа.

13627084_1061592783910074_4388014486428130658_n

Сайдад яамны  тамгыг  гардуулах үед  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Хөдөө аж ахуй салбар нь Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол салбар байна. Энэ салбарт тодорхой хэмжээнд өсөлт, дэвшилт гарч байж Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ. Удахгүй Засгийн газрын мөрийн батлагдана. Энэхүү мөрийн хөтөлбөрт Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа малчид, тариаланчдын маань амьдрал ахуйг дээшлүүлэх, тэдний маань явуулж буй үйл ажиллагаа нь Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах боломж бололцоог олгосон олон сайхан заалтуудыг оруулж энэ салбарын хөгжлийг өөд нь өргөж явна гэдэгт итгэж байна  ” гэв.

13872329_1253383111347983_1457183130_n

Сайд П.Сэргэлэн: “Монголчуудын амьдралын үндсэн хэв маяг, Монголын соёлын, Монголын хөгжлийн гол тулгуур болсон Хөдөө аж ахуйн салбарыг удирдах болсондоо баяртай байна. Маш их өндөр үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлаж байна. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй, урьд өмнө ажиллаж байсан хашир туршлагатай үе үеийн удирдлага, ахмадуудтай уулзаж салбарын мэдээллийг авч ажлаа эхлүүлнэ гэж бодож байгаа. Их өндөр хариуцлагатай албыг хичээж, зүтгэж, олон сайхан шинэлэг ажлуудыг хийж, Хөдөө аж ахуйн салбарт бодлогын, үйл ажиллагааны эрс шинэчлэл хийж ажиллана” гэдгээ албан ажлаа хүлээн авах үеэрээ илэрхийлсэн юм.

Пүрэвийн Сэргэлэн:
1971 оны 12 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багш, санхүүч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” группын зөвлөх. Өмнө нь “Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн, Залуучуудын “Алтан соёмбо” нийгэмлэгийн тэргүүн, Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо Дарь Эхийн сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр, Японы Токио хотод “Адууны бүртгэл, үржүүлгийн” чиглэлээр суралцсан.
П.Сэргэлэн Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үедээ Монгол морийг Гиннест бүргүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.
Харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Мэдээлэл харилцааны холбооны тэргүүний ажилтан” болон Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …