Эрдоган: Намайг доромжилсон хүмүүсийг өршөөнө

_90565539_1f6901a2-a68a-4ec0-8719-bfe5dd1ea964

АНКАРА. /BBC/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган намайг доромжилсон хүмүүсийн эсрэг үүсгээд байгаа бүх хэргийг буцаан татаж, хүчингүй болгоно гэж мэдэгдсэн байна.

Сүүлд болсон цэргийн эргэлт хийх оролдлого нь бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг надад ухааруулсан гэж тэрбээр мэдэгджээ. Гэвч энэ хэрэгтэй холбогдуулан олон тооны хүнийг баривчилж байна гэж түүнийг буруушаасан орнуудад хандан “өөрсдийгөө хичээ” гэж мэдэгдэв.

“Зарим хүмүүс бидэнд зөвлөгөө өгч байна. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө хичээж, урдах замаа хар. ЕХ эсвэл Өрнөдийн ямар ч орнууд бидэнд эмгэнэл илэрхийлээгүй. Туркийн ардчилал, иргэдийн амь нас, ирээдүйд санаа зовохгүй байж, улс оронд үймээн дэгдээгчдэд санаа зовж байгаа улс орон, удирдагчид бидний найз нөхөд байж чадахгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Эрдоган АНУ-ын генерал Жосеф Вөтелийг “цэргийн эргэлтийг зохион байгуулагчдын талд байна” гэж буруушаасан байна.

Харин генерал Жосеф Вөтел пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, Туркийн армийн удирдлагуудыг хорих нь АНУ-Туркийн цэргийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэсэн байна.

Намайг доромжилж, үл хүндэтгэсэн хүмүүсийн эсрэг үүсгэсэн хэргийг бүгдийг нь хүчингүй болгоно гэж Эрдоган мэдэгджээ. Энэ оны эхээр 2000 орчим хүн ийм хэргийн улмаас ял шийтгүүлсэн байна.

Д.Нямтулга

montsame.mn

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Unen says

    Neeree amerikuud odoon hatgaj baahan duulian degdeej orhiod, ter doromjilson humuusiig orshoohgui baina gej shuumjildeg ni uneheer chotgoriin uil shuu. Erdogon unen yum helsen. Deer uyd neg 6 juudiig Franced delbelsen chin barag buh europiin yoronhiilogch nar ochood emgenel ilerhiileed uilaad baisan. Gantshan Erdogan ochoogui. Erdogon ochihgui gedgee helsen yagaad ve gegdee tailbarlahdaa” Israil Palestiniin ard tumniig zugeer honi shig alj baigaagaa zugeer engiin baih yostoi zuil gej uzdeg. Tiim uzeltnuudiig demjdeg yoronhiilogch nar ichih heregtei” gesen. Neeree shuu och tochnoon humuusiig ymarch shaltgaangui alchihaad laliihan gej buruu ogdog amerikuud bolon europuud gej ichij uhmeer yum.

  2. Ene bol amerikiin haldlag baisan shuu says

    Tegeheer Amerikiin oroldlogo baisan baij dee ter uimeen. Amerikiin armi turkiin armitai hamtarch Turk orniig sonooj Egypt shig bolgoh ni dutjee. Ene Amerikuudiig hezee neg gasriin horsnoos arhih tsag ireh boloo.

Comments are closed.