Ирэх сарын 6-наас эхэлж наадмын тасалбар худалдаанд гарна

naadam

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн  ойн баяр энэ жил тохиож байна.

Энэ жилийн наадам өмнөх жилүүдийг бодвол 1024 бөх барилдаж, зургаан насны 200 морь уралдуулахаараа онцлог юм.

Үндэсний их баяр наадамын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт болох гэж  байгаа тул таван улсын Ерөнхийлөгч Монгол наадмыг үзэж сонирхох  болсон байна.

Цэнгэлдэхийг зорьсон иргэдийн авто машины зогсоолыг долоон давхар бүхий 500 машины зогсоол ашиглалтан оруулж шийдэх гэж байгаа бөгөөд “Дүнжингарав”, “Japan town” хотхоны гадна талбайг мөн зогсоол болгон ашиглах аж.

Энэ жилийн хувьд улсын баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбарыг ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаалах бөгөөд нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхэг тасалбар борлуулахаар тогтсон байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.