Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу маргааш гарна

e3bd5dc46d766c99big

ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Шалгалтын материал задарсан гэх хэргийг шалгахад эх үүсвэр нь Д гэгч 12 дугаар анги төгсч буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор хүүхдүүдэд өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэсэн. Гэтэл энэ нь дам дамандаа худалдагдсаар сүүлдээ “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдагдах болсон нь тогтоогдсон.Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй” хэмээн мэдээлсэн юм.

Улмаар Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ хэвийн үргэлжилсэн, долдугаар сарын 1-нд хариуг зарлана гэж мэдээлсэн.

 Эх сурвалж:News.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.