Долоо хоногийн аль шөнө хүн хамгийн сайн нойрсч амардаг вэ

6fe2096e7666c9ebbig

Мягмар гарагаас лхагвад шилжих шөнө хүн хамгийн тавтай нойрсч алжаалаа тайлж чаддаг гэж Их Британийн судлаачид тогтоолоо хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

Эрдэмтэд таван мянга гаруй сайн дурынхныг бүртгэн тэднийг өдөр бүрий унтаж байх үед нь зүрхний цохилтыг нь тусгай аппаратаар хэмжиж, хэрхэн амарч байгааг нь тодорхойлсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ үзүүлэлт эрчүүд, эмэгтэйчүүдэд адилхан гарсан гэнэ. Ингэхэд лхагва гарагт шилжих шөнө хүмүүсийн артерийн даралт буурч, бухимдлын гормоны түвшин буурч байжээ.

Үүнийг эрдэмтэд лхагва гарагт шилжих шөнө нь долоо хоногийн дундах үе болохоор бие организм ажлын хоёр өдрийн алжаалаа тайлж, дараагийн хоёр хоногийн ажилдаа шаардлагатай хүчээ нөөцөлдөгтэй холбоотой учраас унтаж байгаа минут бүр нь  амралтад нь илүү үр дүнтэй байдаг гэж  тайлбарлажээ. Мягмар гарагийн орой хүн орондоо оройтож орсон ч гэсэн амралт нь маш сайн байдаг гэнэ.

Долоо хоногийн бас нэг сайн амардаг шөнө нь бямба гарагаас нямд шилжих шөнө гэж байна.

Харин үүний өмнө америкийн эрдэмтэд хүн өдрөөр унтах нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг гэж мэдэгдэж байсан юм.

Ugluu-logo202
Холбоотой мэдээлэл

Comments are closed.