Мах, луувангийн үнэ хямдарч байна

a7ae121e33a91dce62f230c87e3cacce

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагааар хонины ястай нэг кг мах дунджаар 6300, үхрийн ястай мах 7490 төгрөгийн үнэтэй буюу байна. Энэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулхад 170 төгрөгөөр, цул махны үнэ 0.4 хувиар буюу 40 төгрөгөөр хямдарчээ. “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд байгаа аж. Энд 7200 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Үхрийн хамгийн үнэтэй мах “Таван-Эрдэнэ” хүнсний  захад 8800 төгрөгөөр худалдаалж байна. Хонины ястай махны үнэ 4.0 хувиар буюу 260, цул нь 1.7 хувиар буюу 135 төгрөгөөр хямдарчээ. Тэгвэл хонины мах “Хархорин” хүнсний захад 6000 төгрөг байгаа нь Улаанбаатартаа хамгийн хямд нь юм. Харин хамгийн үнэтэй нь “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ”-д 7500 төгрөг хүрчээ. Түүнчлэн хүнсний ногооноос лууван 1800 төгрөг болсон бол байцаа, манжингийн үнэ 110 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Etoim.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.