С.Оюун: Р.Булгамаа шиг дайчин, хариуцлагатай эмэгтэйчүүд төрд хэрэгтэй

13521843_1340529165961221_7025245008833856234_nУИХ-ын сонгуулийн 51-р тойрогт АН-аас нэр дэвшигч Р.Булгамаа 2016 оны 06 сарын 25-ны өдөр офицерүүдийн ордонд Баянзүрх дүүрэгт ажиллаж амьдарч байгаа Увс аймгийн уугуул иргэд сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Р.Булгамаатай хамтран ажиллаж байсан улстөрчид, намын журмын нөхөд, шавь нарын төлөөлөл сонгогчидод хандан үг хэллээ.


13550923_10206411143900182_48747523_nУИХ-ын гишүүн С.Оюун:
Р.Булгамаа бид 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа. Түүнийг сайн багш, сайн хуульч гэдгийг нь та бүхэн надаар сайн хэлүүлтгүй сайн мэдэх биз. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн бүх асуудлаа Р.Булгамаад хариуцуулан ажилладаг байсан. Манай Р.Булгамаад ямар нэг ажлыг бариад авбал заавал ард нь гарч байж санаа амардаг дайчин чанар бий. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг надад хандан “Р.Булгамаа зөвлөх үнэхээр хариуцлагатай, хөдөлмөрч, дайчин бүсгүй юм. Даалгасан ажлын богино хугацаанд бүтээмж өндөртэй хэрэгжүүлээд дуусчихсан, дахиад даалгах ажил байна уу гээд надаас асуух юм, төрд ажиллаж байгаа хүмүүс Р.Булгамаа шиг шуурхай дайчин, хариуцлагатай байж чаддаг бол гэж би бодсон шүү” гэж байсан. Хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, хариуцлагатай, төрийн ажлыг мэддэг, хууль эрх зүйн мөн чанарыг ойлгодог, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг мэдэрдэг эмэгтэйчүүд парламентэд хэрэгтэй байгаа юм. Тиймээс би хувьдаа та бүхнээс Р.Булгамааг маань дэмжээд УИХ-ын гишүүн болгоод өгөөрэй гэж хүсэх байна.

Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн, АН-ын анхдагчдын нэг, ахмад настан н.Баасандаш: Хүчтэй эмэгтэйчүүд Монголын түүхийн үеэс үеэд явж ирсэн, Монголын түүхийн алтан аргамжийг таслахгүй байхад ийм эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо чухал юм. Монголын түүхэнд 4 их хаадыг төрүүлсэн Чингис хааны отгон хүү Тулуйн бага хатан Сорхогтани бэхи хатан шиг олон эмэгтэйчүүд, олон улстөрчид байгаа. Тэднийг олж төрийн үйл хэрэгт оролцуулан хатан ухааныг нь төрийн бодлогод тусгах шаардлага тулгарсан гэж боддог. Ийм эмэгтэйчүүдийн нэгийг би Ринзааны Булгамаа гэж итгэл төгс хэлнэ. Р.Булгамааг итгэл үзүүлж, ажиллах бололцоогоор нь хангавал төрд үгүйлэгдэж байгаа бүсгүй хүний хатан ухаан хэрэгжинэ гэж итгэж байна. Та бүхэн Р.Булгамааг дэмжээрэй.


13536226_10206411144700202_1694997076_nДуучин, СТА Р.Дэлгэрмаа:
Р.Булгамаа эгч бид хоёр үеэл эгч дүүс юм. Булгама эгчийгээ би чадварлаг хуульч гэдгийг нь сайн мэднэ. Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллага болох парламентэд мэргэжлийн хуульчид сонгогдох ёстой гэж боддог. Хуулиа мэддэг, хуулийн хүрээнд асуудлыг шийддэг хүмүүс л энэ төрд хэрэгтэй юм болов уу гэж ойлгодог. Дээр нь Монголын нийт хүн амийн 50 гаруй хувийг эзлэж байгаа эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэй хүн л илүү ойлгож, шийдэж чадна гэдэгт итгэдэг. Миний хувьд дуучин хүн, Булгамаа эгч маань багадаа үеэлзүүр бүжгийг маш сайн бүжиглэдэг байсан. Магадгүй хуульч мэргэжлийг сонгоогүй бол эгч маань алдартай бүжигчин байх байсан бодов уу гэж би хааяа боддог. Ингээд эгчдээ амжилт хүсье, Миний хүндэлдэг эгчийг, миний бахархал болсон энэ хүнийг дэмжээд өгөөрэй гэж та бүхэнд хэлэх байна.

content_img_0006Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны УЗ-ийн гишүүн А.Удвалцэцэг: Р.Булгамаа бол намайг гараас маань хөтлөн Их сургуульд оруулж байсан миний багш маань байгаа юм. Р.Булгамаа гэдэг хүнийг хэн мэдэх вэ гэвэл нутаг усныхан, алтан нутгийнхан та бид л сайн мэднэ. Шударга, зарчимч, нэр цэвэр, ашиг сонирхолын зөрчилгүй хүмүүс л УИХ-ын гишүүн болох учиртай. Тэгвэл Р.Булгамаа багш маань энэ болзлыг хангаад зогсохгүй чадварлаг хуульчийнхаа хувьд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох учиртай хүн гэж боддог. Увс нутгийнхаа та бүхэн маань Увсынхаа охиныг дэмжээрэй, миний багшийг сонгоод өгөөрэй гэж хэлье

13521123_10206411144140188_33525857_nР.Булгамаагийн аав Ё.Ринзаан: Эцгийн хувьд охин төрүүлээд, эрүүл саруул өсгөж, мэдлэг боловсрол эзэмшүүлээд одоо ингээд төр түмнийхээ төлөө зүтгэхээр болж байгаад баяртай байна. Манай удамд төрд зүтгэж байсан хүмүүс бий. Миний ээжийн төрсөн дүү, манай нагац ах Жамбын Батмөнх Монголын нам төрийн удирдаж явсан төрийн зүтгэлтэн. Миний хувьд багаасаа өнчин өрөөсөн өссөн болоод ч тэр үү аливаа ажилд махруу, чин шударгааар ажилладаг зан чанартай. Эцгийнхээ ийм зан чанарыг миний охин өвлөж аливаад чин шударгаар ханддаг ахмад хуульчийн хувьд талархаж явдаг. Би 20 гаруй жил шүүгч, ерөнхий шүүгчээр ажилласан хүн. Охин маань эцгийнхээ мэргэжлийг өвлөн эзэмжиж, шударга ёсны төлөө, улс нийгмийнхээ төлөө ажиллахаар сэтгэл шулуудсанд эцэг хүний хувьд их баяртай байна. Миний охиныг дэмжээд саналаа өгөөрэй гэж нутгийн ахан дүүс та нартаа хэлье. Магадгүй охин маань гишүүн болчихоод “том толгой” гаргах гээд байвал эцгийн хувьд чихийг нь мушгиад та нарынхаа өмнө дагуулж ирж чадна гэдгийг хэлье /хошигнов/.

Ийнхүү холын тэртээх Увс аймгаас Улаанбаатар хотод суурьшин  ажиллаж амьдарч байгаа Баянзүрх дүүргийн иргэд “Увсын охин” Ринзааны Булгамааг дэмжинэ гэдгээ илэрхийлж, түүнд хандан амжилт хүслээ.13533327_1340529462627858_2874403305333909174_n13501833_1340529342627870_5775908406073953458_n 13506998_1340529485961189_2257944065785366963_n 13521893_1340529702627834_8584123852307462076_n 13537772_998493570258226_6150634297219037096_n

УИХ-ын сонгуулийн 51-р тойрогт АН-аас нэр дэвшигч Р.Булгамаагийн штабаас бэлтгэв

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …