Н.Батсүмбэрэлд бат итгэсний нотолгоо

1466581314_13515248_1648220345502731_64227339_n

“Нар дагасан амьдрал намайг хүн болгосон”, “Нас чацуу залуучуудын дунд нэр хүндтэй явна гэдэг амаргүй. Бас нөгөө хэдээсээ зөв үлгэр дууриалал авч амьдрах зарчим баримталдаг” гэж ярих энэ залууг Нацагдоржийн Батсүмбэрэл гэдэг. Орь залуу наснаасаа амьдралынхаа зам чигийг тодорхойлж, түүнийхээ төлөө тууштай тэмцэнэ гэдэг өнөөдрийн залуучуудад мартагдсан дууль болох шахсан зүйл.
Харин манай Нацагдоржийн Батсүмбэрэл амьдралынхаа зам мөрийг танин мэдэрч, зөв голдиролыг эрж хайсан нь бусад залуучуудаас ялгарах шалтгаан болжээ. Гэхдээ тэр бусдаас ондоосож ялгарсангүй. Өөрийнхөө хөдөлмөр зүтгэл, өрөөлийг хүндэтгэх хүндлэлээр ялгарсан юм. Үндсэндээ тэрбээр Баянхонгор аймгаас гаралтай Монгол Ардын Намын өсөж яваа лидерүүдийн нэг. Эгэл жирийн бор амьдралаас ард түмнийхээ төлөө зүтгэхээр тэмүүлж яваа залуу.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг Түүх нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцаж төгссөн Нацагдоржийн Батсүмбэрэлд монголоо өөд татах, монгол хүнээ үнэ цэнэтэй болгох тэр л нандин ухагдахуун аль эрт суусан гэж хэлж болно. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2006 онд өнөөгийн Монгол Ардын Намд элсэж орохдоо ч энэ зарчмаасаа ухраагүй. Ах захаа алд хүндэлдэг монгол хүний уужуу ухааны хажуугаар бурууг нь шүүмжилж, зөвийг нь дэмжсээр ирсэн нь түүний үйлдэл, хэлж буй үгээс нь тодорхой харагдана. Мөнхүү өөрийн амьдралын зарчим, улстөрийн эрэмбэ дараагаа ягштал баримталдаг нь өнөөдрийн өндөрлөгт түүнийг замчилсан нь гарцаагүй.
Нэгэн цаг дор Баянхонгор аймгийн яруу найргийн сүлд хийморь нь болсон Ардын уран зохиолч Т.Галсан гуай “Манай нутгаас улстөрийн олон алдартнууд төрснийг би мэдэх юм. Гэхдээ л заримд нь сэтгэл дундуур явах үе бишгүй л байлаа. Эрэмбэ дараа алдагдвал, эрх мэдэлд хэт их шунавал эргээд унахдаа хүчтэй унадагийг ч харж л явлаа. Харин Монгол Ардын Намд байгаа Н.Батсүмбэрэл гэж борхүү чинь аягүйдвэл хэлэх гэснээ хэлчихдэг, ая нь таарвал дэмжих гэснээ дэмжчихдэг зөв бодолтой, холч ухаантай хүү юм. Иймэрхүү залуу лидерүүдээ монголчууд нь танин мэдэрч, тавилан заяаг нь зөв дугуйлах нь бидэнд л хэрэгтэй. Алтаар урс гэж…” хэмээн хуучилсан нь санаанд бууна.
Их найрагчийн бодол буруу байсангүй. Залуучуудаа, залуу үеийн төлөөллөө үргэлж дэмжин ажиллаж ирсэн Монгол Ардын Нам Нацагдоржийн Батсүмбэрэлд итгэл хүлээлгэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хоймор болсон Чингэлтэй дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр илгээж, Засаг даргын орлогч гэсэн албанд тушаалд томилсон юм. 2012-2013 оны хооронд Чингэлтэй дүүргийн орлогч даргын алба хашихдаа төрийн албыг түмний төлөө зүтгэх алба болгон ажиллаж ирснийг Чингэлтэйчүүд андахгүй. Товчхондоо, улсын ажлыг хийдүүлээгүй, хийвэл хийсэн шиг хийж, хэлвэл хэлсэн шиг хэлж ирсэн нэгэн. Өнөөдөр ч Монгол Ардын Нам түүнд итгэл хүлээлгэн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 38 дугаар тойрогт нэр дэвшүүлжээ.
1466581329_13510623_1648220452169387_1445841963_n
Нэр дэвших нэг хэрэг. Нэр дэвшээд ялалт байгуулна гэдэг бүр ч өөр хэрэг. Ялалт байгуулаад зорилгоо умартана гэдэг увайгүй үйлдэл. Өнөөдөр монголд зорилгоо умартсан, увайгүй улстөрчид байхыг алийг тэр гэх вэ. Улстөрч хүний алтан зарчим нь “би, би”-гээс зугтааж, өөрийгөө өрөөлд зориулах юм. Тэгвэл Монгол Ардын Намаар овоглосон 33-хан настай залуу Нацагдоржийн Батсүмбэрэлд “би, би”-гээс зугтсан, өөрийгөө өрөөлд зориулах, зорилгоо умартахгүй явах улстөрчийн алтан зарчим байгаа гэдэгт би бат итгэлтэй байна. Монголын нэрт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуай “Хүнийг залуу гэж бүү гол. Залуу хүнд зориг зүрх, айх зүйл байдаггүй юм. 1921 оны хувьсгалыг залуучуудад оройлон манлайлсан нь ч ийм учиртай. Залуу хүнд итгэл үзүүл, эргээд харин хариуг нь хатуухан нэх” гэж хойч үедээ захиж үлдээсэн захиасны бэх нь өнөөдөр хатаагүй байна.
Нацагдоржийн Батсүмбэрэл залуу хүн. Гэхдээ түүнд төрийн ажлын дадлага туршлага хангалттай бий. Түмэн олныхоо төлөө зүтгэх зүтгэл ч оргилж буй. Оргилсон тэр зүтгэлийг нь хөдөлмөр болгож хөгжил өөд тэмүүлэх эсэх нь залуучууд, сонгогч бидний сонголтоос шууд хамаарна.
Хямралын зуд нүүрлэсэн буянт эх орныг минь залуучууд л аварна.Тэдгээр залуучуудын нэг нь Нацагдоржийн Батсүмбэрэл. Шинэ зууны, шилдэг сэхээтэн залуучууд шинэ Монголыг цогцлоон бүтээж, шинэ хөгжлийг бидэнд замчилна гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.
Мандах нарны туяаг алгаараа хэн ч хааж чадахгүйн адилаар МАНдах төрийн сонголтыг монголчууд зөв хийнэ гэдэгт итгэж байна. Тэр зөв сонголт нь Монгол Ардын Намын залуу лидерүүдийн нэг Нацагдоржийн Батсүмбэрэл билээ л….

Төрбатын ЗӨНБИЛЭГ

(НИТХ-ын сонгуулийн 38-р тойрогт нэр дэвшигч Н.Батсүмбэрэлийн сонгуулийн штабаас эрхлэн гаргав)

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …