“Болд Төмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан хятадын эрүүгийн элемэнтүүдтэй холбоотой

1464925149_delgerДорноговь аймгаас УИХ-д өрсөлдөж байгаа “Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас “Болд Төмөр Ерөө гол” гэдэг аварга групп хүртэл бизнэсээ өргөжүүлж чадсан Б.Дэлгэрсайхан нь тун нууцлаг бизнесмэн юм. Төмрийн хүдрийг урагшаа 1000 ачааны вагоноор зөөж эхэлснээс хойш улам хөрөнгөжиж хятад түнш нь энэ урсгалыг угтан Эрээнд ган хайлуулах үйлдвэр хүртэл барьсан гэдэг. Улстөрчдөөс МАХН-ын Н.Энхбаяртай дараа нь МАН-ын хотын фракцитай хэлхээ холбоотой байсан Б.Дэлгэрсайхан өнгөрсөн сонгуулиар АН-тай зузаарч “Женко” Х.Баттулгын сонгуульд их хэмжээний мөнгө хандивласан шуугиан дэгдэж байсан.

Тэгвэл нууцлаг бизнесмэний нууцыг урд хөршийн эрүүгийн элемэнтүүд сөхөж АТГ болон цагдаагийн байгууллагад хошуу хүргэж яваа хэрэг саяхан болсон гэнэ. Энэ бүхэн нь Б.Дэлгэрсайханы бизнес тийм ч цэвэр яваагүйг харуулж байна. Ямар ч байсан Б.Дэлгэрсахан нь хятадын эрүүгийнхэнтэй хамтарч байсан нь ил болж. Саяхан Б.Дэлгэрсайхан болон Гадаад харилцааны яамны хооронд итгэмжлэлийн том маргаан дэгдсэн. Итали улсад суух атташе Г.Оч нь өнгөрсөн хавар БНХАУ-ын иргэн Лам Пингээс Монгол улсын иргэн О.М-д өгсөн итгэмжлэлийг баталгаажуулснаас хэрэг явдал эхэлжээ.
Лам Пин нь Италийн нийслэл Ром хот дахь манай элчинд О.М-ыг орчуулагчийн хамт дагуулж очоод “өөрийн эзэмшилд байдаг компаний эд хөрөнгө, хувьцаа тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлаар Монгол Улсын УБЕГ, ЭЗЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын газар, Ашигт малтмалын газар,бүх шатны хуулийн байгууллага болон АТГ-д төлөөлөх” итгэмжлэл олгосныг атташе Г.Оч нотариатын баталгаа хийгээд явуулжээ.
БНХАУ-ын иргэн Лам Пин нь 2004-2005 оны 6-р сар хүртэл “Болд Төмөр Ерөө гол”-ын хувьцаа зэмшигч байсан нь чухам яагаад ийм итгэмжлэл өгөхийн учрыг тайлж байгаа аж. Гэхдээ Монголоос бус харин Италид суугаа ЭСЯ-наас авч. Итгэмжлэлтэй болсон О.М нь Монголд ирэнгүүтээ Б.Дэлгэрсайханы урьдын явдлыг сөхөөд эхэлсэн бололтой. Ямарч байсан итгэмжлэлд заасны дагуу АТГ болон хуулийн бүх шатны байгууллагад Лам Пингийг төлөөлөөд идэвхтэй ажилласан нь Б.Дэлгэрсайхан захирлыг сандаргасан гэнэ. О.М нь яг юу хийсэн вэ гэхээр хуулиар хамгаалагдсан “Болд Төмөр Ерөө гол” компанийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах, компаний нууцыг бусдад тараасан гэнэ. Тэгэхээр О.М нь Лам Пингийн эрх ашгийн төлөө Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээлэл цуглуулах зорилготой ирж.
Энэ нь Лам Пинг болон Б.Дэлгэрсайхан нарын тооцоо дуусаагүй байгааг харуулж байна. Учрыг лавлавал Лам Пинг нь үнэхээр “Болд Төмөр Ерөө гол”-ыг үүсгэн байгуулагч бөгөөд Б.Дэлгэрсайханы түнш байжээ. Дараа нь “Болд Төмөр Ерөө гол”-ын хувьцаагаа нутаг нэгт Лиу Ронгзэнд шилжүүлсэн байна. Гэсэн ч түүний Б.Дэлгэрсайхантай хийх данс тооцоо тэглэгдээгүй байж. “Болд Төмөр Ерөө гол”-ын захирал нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан онц аюултай гэмт хэрэгтэнд итгэмжлэл хийж өгсөн хэмээн ГХЯ-ыг буруутгажээ…
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу …
Холбоотой мэдээлэл

Comments are closed.