Иргэн бүр цагдаа болох боломжтой боллоо

1464678238_13131158_488715054655248_7081514945791913432_o

Иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ эрсдэлийн түвшинг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2015 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 126 дугаар тогтоолоор “Хөршийн хяналтын хөтөлбөр, журам”-ыг батлуулж 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөсэхлэн нийслэл хотын хэмжээнд хэрэгжиж байна.
Энэ хөтөлбөр нь иргэд хоорондоо танилцаж эвлэлдэн нэгдэж орчныхоо аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон өөрийн болон хөршийнхөө өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын тал дэээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжыг нэмэгдүүлж байгаа нь онцлог юм.
1464678287_13301510_488715044655249_8591601795124030076_o
Жишээ нь: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байгуулагдсан “Хөршийн хяналтын бүлэг”-ийн гишүүд “Аюулгүй орц” төсөл санаачлан хэрэгжүүлж 24 орон сууцны байрны 54 орцыг камержуулснаар ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт буурсан, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 5 дугаар хэсгийн иргэд дундаасаа мөнгөн хуримтлал үүсгэн орчноо камержуулсан туршлагыг бусад хэсгүүд авч хэрэглэн хорооныхоо нутаг дэвсгэрийг бүрэн камержуулах ажил хийгдэж байгаа туршлагыг зэргэлдээх 7 дугаар хорооны иргэд хэрэгжүүлэхээр болж тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны лизингээр хорооныхоо нутаг дэвсгэрийг камержуулахаар болсон нь “Хөршийн хяналтын бүлэг”-ийн үйл ажиллагааг тухайн орчинд ажилладаг байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байна.
Одоогоор 815 õөршийн хяналтын бүлэг, 1800 гаруй иргэд цахим хуудсанд нэгдсэнээр цахим газрын зураг дээрээс иргэдийн хяналтад авагдсан байршлын талаар мэдээлэл авах, мөн “Хөршийн хяналтын бүс”, “Камерын хяналтын бүс” гэсэн тэмдэглэгээг гудамж талбайд байрлуулснаар иргэдийг зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлээс татгалзах сэдлийг төрүүлж байна.

 

Хөршийн хяналтын бүлэг байгуулагдан иргэдийн идэвх оролцоо нэмэгдсэнээр 2016 оны 1 дүгээр улиралд нийслэл хотын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 хувь буурсан үзүүлэлттэй байна.
“Хөршийн хяналтын бүлэг”-ийн гишүүд иргэд хоорондоо мэдээ мэдээлэл солилцох туршлагаа хуваалцах, гэмт хэрэг зөрчлийн болон сэжигтэй зүйлийн талаар холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх боломж бүхий цахим хуудас, /www.neighbourhood.mn/, “Би цагдаа” гар утасны программыг энэ ажил хэрэгжсэнээр иргэн бүр цагдаа болох боломжтой болж орчиндоо аюул учруулж болзошгүй зүйлүүдийн талаар гар утаснаасаа видео болон зурган хэлбэрээр мэдээлэл илгээх боломжтой боллоо.

Иргэдээс ирүүлж буй мэдээ, мэдээлэл сайжирснаар гэмт хэргийг үйлдэгдэхээс нь өмнө, мөн зөрчлийн шатанд нь таслан зогсоох боломжтой болж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах юмаа.

 

Айл хүний амь нэг, Саахалт айлын санаа нэг

 

 

 

 

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …