Нийслэлчүүд сүүний өдрийг тэмдэглэж байна

13342226_1097701090304045_237765853_nНҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар 2001 оноос жил бүрийн энэ өдрийг Дэлхийн сүүний өдөр болгон зарлаж, тэмдэглэсээр ирсэн. Харин Монгол Улсад анх удаагаа энэ өдрийг “Чингисийн талбай”-д тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийг дэлхий нийтээр 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа бол манай улс анх удаагаа “Эх орны сүү, эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэж байна. Цаашид эл өдрийг Хүнс, Хөдөө аж ахуйн яам болон “Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл” ТББ, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Өнөөдрийн арга хэмжээг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүнсний тухай хуулиар сүүг стратегийн хүнсний ангилалд оруулснаар хуурай сүүний импортод хязгаарлалт хийх, сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болох эрх зүйн орчин бүрдсэн.

13288662_1097701120304042_1539152215_o

Мөн Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 2012-2015 оны хооронд сүү үйлдвэрлэгч, боловсруулагч нийт 47 аж ахуйн нэгжид 38.4 тэрбум төгрөг, “Сүүний чиглэлийн үхрийн цогцолбор аж ахуйг шинээр байгуулах, өргөжүүлэх”-д зориулж 74 аж ахуйн нэгжид 1.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж ажиллаа. Цаашид сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, мөн “Сурагчийн үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг сүү сүүн бүтээгдэхүүн болгох, техникийн шаардлага хангасан сүүг үйлдвэр цехэд нийлүүлж байгаа малчин, фермерт урамшуулал олгох гэх мэт тодорхой ажлуудыгзохион байгуулах бодлого баримталж байна” хэмээсэн юм.

13340562_1097701126970708_1566991201_o

Өнөөдрийн сүүний өдөрлөгт Нийслэлийн Захирагчийн алба, “Глобал Коммунитиес” ОУБ,-ын “EMIRGE” хөтөлбөр, МХЕГ, Монголын хүнсчдийн холбоо Монголын эмэгтэй скаутын холбоо, Монсүү ХХК, Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжилтөсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Сүүтэй Монгол” ТББ зэрэг компаниуд оролцож сүү сүүн бүтээгдэхүүний ашиг тусын талаар олон нийтэд мэдээлэл өгч, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдааллаа.

Мөн өдөрлөгт оролцогчдын шүд болонбиен дэх кальцийн хэмжээг тогтоох, ясны сийрэгжилтийг оношлох зэрэг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөг өгсөн юм.

13340880_1097701123637375_42821020_o 13313946_1097701106970710_965649482_o 13313861_1097701113637376_149419571_o 13321192_1097701110304043_2055884303_o

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …