ЭХЭМҮТөвийн Хүүхдийн Эмнэлэг Түмэн Шувуут ХХК “Хүүхэд бүхэн эрүүл байг” аян

13324378_891372850990699_1540056754_o_700

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Үндэсний үйлдвэрлэгч Түмэн Шувуут ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нь ЭХЭМҮТөвийн Хүүхдийн Эмнэлэгтэй “Хүүхэд бүр эрүүл байг” аяныг өрнүүлсэн.

Монголынхоо бяцхан үрс, тэдний гэр бүлд эрүүл энх аз жаргал авчрахад хувь нэмрээ оруулах сайн үйлсийг дэлгэрүүлэх санаачлалын хүрээнд Түмэн Шувуут ХХК 6,10,12,30 ширхгээр савласан  өндөг нэг бүрээс таван төгрөгийг   1 жилийн хугацаанд хуримтлуулан тус эмнэлэгт хандан эмчлүүлэн, оношлуулж байгаа бяцхан үрсэд шаардлагатай эмчилгээ оношилгооны багаж төхөөрөмж худалдан авахад зарцуулах гэрээ байгуулан аяныг эхлүүлсэн.

Өнөөдөр тус аяны хүрээнд цугласан мөнгөөр Эх Үрсийн баярыг угтан тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бяцхан үрсэд шаардлагатай эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж байна.

13336058_908392175953623_1082232755657927638_n_700

13343040_908392129286961_4963057246901454875_n_700

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …