Аквариумын алтан загас хавдраа авахуулжээ

xw_1260665

Британийн Эстон Клинтон тосгоны оршин суугч, 59 настай Рой Хэндс таван жилийн өмнө 5 доллараар худалдан авч байсан Немо нэрт алтан загасныхаа мэс засалд 300 доллар зарцуулсан байна. Немогийн хавдрыг авахуулахын тулд эмнэлэгт хүргэж, нэг цаг орчим хугацаанд уснаас нь гаргах хэрэгтэй боллоо гэж  Mirror-т мэдээлжээ.

Хэндсийн өгүүлснээр, алтан загасны толгой дээр нэгэн үл мэдэгдэх хавдар үүсэн аажим томорсоор бараг биеийнх нь хэмжээтэй адил болсон гэнэ.

“Загасанд мэс засал хийж болдог тухай бид сонсоод Бристоль дахь мал эмнэлэгт хандахаар шийдсэн” хэмээн британи эр өгүүлсэн байна. Эмч нар Немогийн толгойд хагалгаа хийхэд бэлэн гэнгүүт Хэндс 100 гаруй км-ийн цаана орших гэрээсээ алтан загасаа авчиржээ. Уг мэс ажилбар нэлээн хүндэвтэр байсан тул загасыг уснаас нь 45 минут гаргах ёстой гэж эмч нар хэлсэн байна.

“Хагалгааны үед бид алтан загасны ам руу шприцээр байнга ус шахан амьсгалахад нь тусалж байсан” гэж малын эмч Соня Майлз өгүүлжээ.

PAY-Goldfish-with-Tumour (1)

Хэндс эхнэрийнхээ хамт гадаа хонгилд сэтгэл түгшин хүлээж байсан бөгөөд хагалгаа амжилттай болсон тухай сонсоод асар ихээр баярласан гэнэ. Британийн энэ гэр бүл гэртээ Немогоос гадна гурван муур, хоёр нохой, тоть бас зараа тэжээдэг аж.

PAY-Goldfish-with-Tumour (3)

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …