“Банкны үйлчлүүлэгчийн халдашгүй байдал чухал”

Т.Ганболд, “Алтандорнод Монгол” компанийн  ерөнхий захирал

Т.Ганболд, “Алтандорнод Монгол” компанийн  ерөнхий захирал

“Банкны хадгаламж эзэмшигчийн халдашгүй байдал гэсэн ойлголт Монголд дутмаг байдаг. Монгол Улсад хэн нэгний эзэмшиж байгаа банкны данс руу нэвтэрч болох 18 хуулийн заалт байдаг.  Эрүү, Иргэний, Банкны, Захиргааны гэх мэт хуулийн дагуу 18 шахуу эрх бүхий субьект таны данс руу дураараа нэвтэрч, мэдээлэл авч, шалгаж, битүүмжлэх хураах эрхтэй. Ийм эрх зүйн орчинтой болохоор бизнес эрхлэгчид оффшор бүсэд компани нээх, гадны банкинд данс эзэмших нь буруу биш ээ.

Монгол Улс өөрөө банкны систем, үйлчилгээ нь халдашгүй, эдийн засаг, хууль эрх зүй, татварын орчин таатай, улс төр нь тогтвортой бол  гадны банкинд мөнгөө аваачаад  хийх хүн гарахгүй. Манай эрх зүйн орчин маш тааламжгүй учраас л бизнес эрхлэгчид ийм сонголт хийхэд хүрч байна гэсэн үг. Харин улстөрчид үүнийг зөв хараад, эдийн засгийн нэг том хөшүүрэг болгож өөрчлөх ёстой юм. Монголын арилжааны банкууд  хувь хүний дансны халдашгүй байдлыг бүрэн хангаж чадвал монголчуудаас гадна гадаадынхны олон их наяд доллар манайд хадгалуулах боломж үүснэ.”

Эх сурвалж: www.news.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …