Алтанзул цэцгийн хувь заяа ба Манай улсын сонгууль

1464658946_download

Зуны сайхан дэлгэр цаг айлчилж, өнгө өнгийн цэцэгс өөрийн эрхгүй л хараа булаана. Манай нэг найз маань мэргэжил өөр хэдий ч янз бүрийн л цэцэгний зураг авах хоббитой нэгэн. Харин би үнэндээ цэцэг сонирхдоггүй ч өнөөгийн манай сонгууль Индиана Их Сургуулийн төв хаалга /зураг 1998 он/ дагуу байршуулсан алтанзул /tulip/ цэцгийн тухай нэгийг бодоход хүргэв.

Үүний түүх тун сонирхолтой аж. Анх 17 дугаар зууны дунд буюу 1633-1637 онуудад Алтанзул цэцэг нь Голландын үндэсний билэг тэмдэг байсан бөгөөд тэр үеэс л гадаадын хөрөнгийн захуудад эрэлт нь туйлдаа хүрч, байгаль дэлхийг баясгах увьдастай үзэсгэлэнт цэцэгс наймаачдын шунал, донтолтыг жинхэнэ хөдөлгөсөн байдаг.

Тухайн үед булцуу нь бүрэн ургах хүртэлх нийт зардал нь 3.000 – 4.200 мөнгөн нэгж, жилд олох ашиг нь 300 мөнгөн нэгж байсан тул хөрөнгөлөг улсууд руу экспорлож эхэлснээр 1637 онд цэцгийн олон улсын арилжааны эхлэл тавигдан үнэ цэнэ нь тэнгэрт /таазанд хүрэн/ хадаж, ашиг хонжоонд донтогчдын хорхойг хөдөлгөхийн зэрэгцээ тэдний орлого 10-20 дахин нугарсан арилжааг үзүүлж байв. Энэ бол Голландын түүхэнд үлдсэн Алтан үе мөн.

1464659009_images

Тун удалгүй асар их үнэт үзэсгэлэнт цэцэг нь хөрөнгийн захад ноёрхон мөнгийг хөөс шиг “бурзай”-тал нь овоолж /өнөөгийн Голланд өвчний суурь/, 20 – 40 булцуу нь 100.000 мөнгөн нэгж /өнөө үед 500 булцуу нь 135 мөнгө нэгж/-ээс давж, цэцгэнд улайрагсад өөрт байгаа бүхнээр “бартер”-даж, төлбөрийн чадвартай нь нүдний гэм болох явцад түүний оргилд хүрсэн үнэ нь 5.500 мөнгөн нэгжээс хатсан сонгины үнэ 1 мөнгөн нэгжид хүртлээ навс /шалан дээр/ унасан байдаг. /Charles Mackay, 2004, 1841/

Гэхдээ үнийн уналтад дээрх шуналаас гадна уг цэцгийн байгалиас заяасан зохицол нөлөөлсөн байх талтай.

Учир нь тэрээр гар аргаар тарихад маш хурдан ургадаг, бүрэн ургаж гүйцэхэд түүний гэрэл-хугалагч хоргүй нян /Potyviridae/ нь булцуунд халдварлан гэрлийг “солонго”-руулан ургалтанд саад учруулж, дэлбээний өнгөнд өөрчлөлт оруулан мөхөлд хүргэдэг байна.

Энэхүү бодит амьдралын түүхийг иш татсаны учир нь манай улсын өнөөгийн УИХ, сонгууль, түүний Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө шуналтан, улайран донтогчдын хувь заяа энэхүү цэцгийн түүх адил санагдана.

Цэцэг ногоо, улс орон мөнхөд орших хэдий ч эрх ашиг, мөнгөний шунал, донтолт нян адил хортой ажээ. Хэн нэг нь улс төр мэдэхгүй бол улсаар бүү тогло, Эдийн засаг мэдэхгүй бол эд засаглалаар бүү оролд!!!

Судлаач: Боржигон овогт Сандагдоржийн Эрдэнэбилэг

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.