Хотын захирагчийн албанаас сайн үйлсийн аян зохион байгууллаа

p1ak28a22p178f1o2kl4bd5tfre1

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Сайн үйлсийн аян”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн сайн үйлсийн аянаараа нийслэлийн харааны бэрхшээлтэй 116 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдийн урлагийн тоглолтыг зохион байгуулж, тоглолтоос олсон орлогыг тус сургуулийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд зарцуулахаар болсон юм.  Энэ хүрээнд өчигдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа 18 байгууллагын 300 гаруй албан хаагч, ажилтнууд тус сургуулийн авъяаслаг хүүхдүүдийн тололтыг  үзэж сонирхрж, хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …