Харь гарагийнхны араг яс зоориноос олджээ (16+)

Хүүхэд, жирэмсэн эх болон сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүст эдгээр зургийг үзүүлэхгүй байхыг зөвлөж байна. Их Британи улсын нийслэл Лондонд маш хачирхалтай олдвор олджээ. Өнчин хүүхдийг асрах газрын доор бин битүү бөглөсөн зоорь байгааг санамсаргүй илрүүлж, нээсэн байна. Гэтэл аймшгийн кинонд гардаг шиг л юм болжээ.

Зоорин дотор том, том хайрцаг хэдэн зуугаараа байсан бөгөөд нээж үзэхэд нууцлаг гар бичмэл, гаж этгээд араг яс бөөн бөөнөөрөө гарч иржээ. Харь гарагийн, нөгөө ертөнцийн хүмүүс л иймэрхүү байдаг байх гэж бодмоор. Эдгээр олдворыг “Мерлиний цуглуулга” гэж нэрлэсэн байна. Томас Теодор Мерлин бол 1782 онд төрсөн язгууртан бөгөөд биологич, криптозоологч байсан. Энэ хүн насан туршдаа домгийн болон хачин амьтдыг цуглуулж байжээ.

Харин зарим судлаач “Энэ цуглуулга хуурамч. Олдворыг 2006 онд олсон гэж байгаа ч үнэндээ уран барималч Alex CF гэж өөрийгөө нэрлэсэн этгээдийн бүтээл” гэж мэдэгдэж байна. Итгэх эсэхээ та өөрөө мэдтүгэй!

 www.mnews.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …