Хавдарын эсрэг аянд Архангайчууд нэгдлээ

13246016_1550391895256555_440298212_nХавдрын эсрэг хамтдаа үндэсний аян Архангай аймагт 2013 оноос эхлэн хэрэгжиж 3000 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийснээс хавдрын урьдал эмгэгтэй 78 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгээс ХСҮТ-рүү шилжүүлсэн байна.

Энэ жилийн хувьд ХСҮТ-ийн  эхо, дуран, эмэгтэйчүүд, хөнгөвчлөх эмчилгээ, мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Архангай аймагт 7 хоног үзлэг, эмчилгээ, оношилгоо, сургалтыг зохион байгуулах юм.

Аяныг угтаж өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс үзлэг оношилгоонд хамрагдах зайлшгүй шаардлагатай 800 гаруй иргэдийн бүртгэлийг хийж үзлэгийн цагийг хувиарлан өгсөн байна.

Хамтран зохион байгуулж буй Хаан банк 720 гаруй сая төгрөгийн хандив өргөж 200 гаруй ажилтан албан хаагчдаа сайн дурын ажилтнаар элсүүлээд байна.

Зургаа дахь жилдээ хэрэгжиж буй уг аяны хүрээнд улсын хэмжээнд 90 гаруй

мянган хүн үзлэг оношилгоонд хамрагдсан байна.

Улсын хэмжээнд хавдрын өвчлөл  онц аюултай  таван өвчний эхний гуравт, хавдраар нас барж буй иргэдийн тоо эхний хоёрт ордог аж.

Түүнчлэн хөдөө орон нутагт хавдрын эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн оролцоо дутмаг хүн амын 10 хүрэхгүй хувь нь эрт оношилгоонд ордог судалгаа байсан.

Харин  уг аян улс орон даяар хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү үзүүлэлт 60 орчим хувьтай болсныг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Хорт хавдраас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд  Хаан банк сан нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхитэй хамтран оролцдог.

Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж үзлэг оношилгоог хийж, зөвлөгөө, сургалтыг зохион байгуулдагт ард иргэд туйлын талархалтай хүлээн авч байна. Тодорхой давтамжтайгаар нийслэлийг зорьж оношилгоонд ордог иргэдэд зардал мөнгө, цаг хугацаа, чирэгдлийг багасгаж өгч буй гээд олон талын ач холбогдол, үр дүн энэхүү аянаас гарч байна.

А.Мандуул

Ugluu-logo202-7

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …