Ажил мэргэжлийн зурхай /Зурхайдаа тааруулж ажлаа сонгоорой/

Хонины ордонд /3-р сарын 21-нээс 4 -р сарын 20/ төрсөн хүмүүст бол ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илүү тохирно. Цаг хугацаа хавчин шахдаг’’ ажил сайн таарах бөгөөд үл мэдэгдэх шинэ зүйлийг судлахад хэзээд бэлхэн боловч өөрийн хүчээ сайн тооцоолж чаддаггүй учраас тэдгээрийн мэргэжил нь түргэн зарцуулсан эрчим хүчээ хялбархан нөхөх сэргээх бололцоог олгодог байх ёстой. Энэ ордны хүмүүсээс сайн багш нар, цэргийн эрхтэн, улс төрийн бодлоготон, жүжигчин, эмч, сэтгүүлч, механикч, гоо сайхны мэргэжилтэн, үсчин зэрэг болно. Хонины ордныхонд тэвчээртэй удаан суудаг нэг янзын ажил үл тохирно.

 Үхрийн ордонд /4 -р сарын 21-нээс 5 -р сарын 21 төрсөн хүмүүс данс, бичиг тоо мэдээ баримтад дуртай. Хичээнгүй нарийн нямбай, эмх цэгцтэй байх, амлалтаа бататгах тийм газар л байхыг бодно. Хэвшсэн заншил тэднийг айлгадаггүй, харин ч итгэл төрүүлнэ. Тэдгээрийн олонхи нь “алтан гартай” гар урлалд авъяастай, туршлага сайн хуримтлуулдаг, эд нар сайн инженер, техникч, механикжуулагч байна. Үхрийн ордныхон бол байгальд дуртай, цэцэрчид, ногоочин, малчид, газар тариалангийн мэргэжилтэн байна. Түргэн шийдвэр гаргах шаламгай хөдлөх, хурдан тусгаж аваад яаралтай шийдвэр гаргах, шаардлага бүхий /жишээлэхэд туршин нисэгч/ мэргэжил үхрийн ордныхонд бага тохирно.

Хамтатгахын ордонд /5-р сарын 22-ноос 6 -р сарьж 21/ төрсөн хүмүүс мэдээлэл солилцох өргөн барил шаардах хөдөлгөөнтэй мэргэжлийн чиг баримтлах нь зүйтэй. Шинэ үйлдвэрлэлийн инженер, жолооч, лектор, тайлбарлагч, худалдагч, мэдээлэл ба тооцон бодох техникийн ажилтан зэрэг хөдөлгөөнгүй тогтонги байдал, суумал ажил тэдний санаанд таарахгүй. Эмэгтэй хүн бол юмыг нарийн мэддэг, чимэглэлийн урлагт сайн, туршлага солилцоход сайн зуучлагч байна. Хамтатгахын тэсвэр муутай гэдэг.

Мэлхийн ордонд /6-р сарын 22-ноос 7-р сард төрсөн хүмүүс мэдээлэлтэй ажиллаж эвтэй аятайгаар түүнийгээ өгч чаддаг. Тэдгээр нь сэтгэл зүйн эдийн эасаг, мөнгө тоотой эвсэг нийлэмжтэй, техник гадарладаг, түүх, заншил уламжлал болон музейн талтай ажилд талтай байдаг. Өргөн утгаар маш сайн удирдагч, урьд нь гарч зогсолгүйгээр тайзны араас үйл явцад чадамгай нөлөөлдөг, хаана ч арга ухаан хэрэгтэй бол тэнд сууриа эзэлнэ. Мэлхийн ордныхон амжилт нь бодитой тийм ажилд хүчтэй. Энэ ордонд төрсөн эмэгтэй сайн эмч, сувилагч, хүүхдийн байгууллагын хүмүүжүүлэгч болно. Мэлхийн ордныхон хамт олноосоо удаан хугацаанд тасрах шаардлагатай мэргэжилд мөн сэтгэлийн хөдөлгөөнөөр болхи орчинд үл таарна. Цаг үеийнхээ эе занд хөтлөгддөг учраас өөрийн сонирхолтой ажлаа сайтар нягтлан сонгох ёстой. Ажил нь жигд явцтай  байвал зохих ба хугацаа тулгамдвал ихээхэн бухимддаг болно. Арслангийн ордонд 7-р сарын 24-нөөс 8-р сарын 23 төрсөн хүмүүсийн мэргэжил бол “би ямагт илэрч өөрийгөө тодруулах арга. Үйл ажлын цар бага ч гэсэн өөрийнхөө ажлын эзэн байхыг хичээнэ. Энэ ордны хүмүүс бол мэс засалч, барималчин, байгууллагын  дарга, удирдаач, сэтгүүлч, орчуулагч, дизайнер, зар реклам, ойн, хүмүүжүүлэгчийн мэргэжил тохирч болно. Арслангийн ордныхныг театр, олон нийтийн болон зохион байгуулах /менежер/ ажил ихээхэн татдаг ажээ. Эдгээр нь хамгийн өндөр амжилтын үзүүлэлтэд хүрэх боловч юмыг нягт нямбай ёсчлон хийдэггүй учир уналт нь ч яггүй хүнд тусна. Арслангийн ордныхныг галд дуртай тул металл бсловсруулах, гал команд, цэрэг дайны хэрэгт татагдана гэдэг. Харин конторын буюу аар саар олон юманд холбогдох мэргэжилд үл тохирно. Түүнчлэн үг дуугүй даган биелүүлэх мэргэжил тэднийх биш.

Охины ордонд /8 -р сарын 24-нөөс 9 -р сарын 23/ төрсөн хүмүүс өөрийн хөдөлмөрийн үр дүнг тодорхой үpэж байвал нэлээд ашиг шимтэй ажиллана. Оюуны болон биеийн хөдөлмөрийг хослох шаардлагатай бол сайн биелэгдэх бөгөөд тэдгээр нь уран чадварыг гаргууд эзэмшинэ. Охины ордныхноос сайн химичид, эм найруулагчид, төлөвлөгөөний байгууллагын ажилтан гарч болно. Эдгээр нь сайн инженер, загварчид, эмч, барилгачин байна. Нүд харааны баримжаа сайтай, сайхан юмыг ойлгодог, үүргээ хатуу ухамсарладаг хүмүүс юм. Охиныхон бол гадилахыг хүлцэхгүй, дэргэд нь “гараа хумхин” хайш яйш ажиллахыг үл тэвчинэ. Энэ ордонд төрсөн хүүхнүүд хяналт хэрэгтэй, хөдөлмөрлөх нөхцлийг хамгаалах, нийгмийн тусламж үзүүлэх тийм газар онцгой тохирдог байна. Охины ордныхонд бол дутуу гачуу мэдээлэл дээр тулгуурлан шийдвэр гаргах мэргэжил, мөн аз туршсан ажил бол “ашиггүй” өөрөөр хэлбэл тодорхой үр дүнгүй мэт санагдах ажээ.

Жинлүүрийн ордонд /9-р сарын 24-неөс 10-р сарын 23/ төрсөн хүн бол хамтын хөдөлмөртэй холбоотой баялаг харилцаа бүрхий мэргэжил сонгон олбол илүү зохилдоно. Ажил бол урлагийн талтай байх. Эдгээр нь гоо зүйг анддаггүй, олон түмнийг хамарсан үйл ажиллагаа, үс самнан засах урлаг, загвар зохион бүтээгчид, археологич, эдийн засагч, сийлбэрчин, дизайнер, өндөр мэргэжлийн слесарь, цахилгаанчин байна. Энэрэн нигуүлсэх байгууллага, нийгэм хангамж, жуулчлалын товчоо, цэцэрлэг цэцэгжүүлэлтийн ажил илүү тааламжтай ажээ. Зүрх зориг гаргах, жигд ажиллагааг эрс өөрчлөх шаардлагатай мэргэжил тохирохгүй. Жишээлэхэд хэсгийн эмч буюу түргэн тусламжийн эмч, хууль цаазны мэргэжилтэн, сэтгүүлч байж таарахгүй. Хилэнцийн ордонд /10-р сарын 24-нөөс 11-р сарын 22/ төрөгсөд бол нууцыг илрүүлэх, жинхэнэ мөрдөн байцаах, авъяасыг илрүүлэх, жинхэнэ эх буюу эрх олоход хэцүү материал цуглуулах зэрэгт холбогдож болох бүх хүч чадлаа дайчилсан идэвхтэй мэргэжлийг сонгон авах ёстой. Эдгээр нь хуулийн мэргэжилтэн эрүүгийн хуулийн ухаантан, анчин, тамирчид, уламжлалын бус сэтгүүлч хэцүү хүний хүмүүжүүлэгч сэтгэл зүйч, эрдэм шинжилгээний судлаач, мэс засалч, хэв журам сахиулах бол мөрдөн байцаах байгууллагын ажилтан, эм зүйч байна. Үүнээс гадна хилэнцэтийнхэн бол сайн тогооч, номын санч, холбооны залгагч, хөтөч орчуулагч, сувилагч нар байна.

Нумын ордонд /11 -р сарын 23 -наас 12-р сарын 21/ төрөгсдийн идэвх ертөнцийн уудамд тэмүүлэх мэт. Тэдгээр нь санаачлагатай, хурдан шаламгай, авхаалжгай, шинэтгэгч байдаг. Нумын ордныхныхон  хүчээ бүрэн зарцуулах дайчин чадвар, чигч байдал |шинэ шинэ зорилт шийдвэрлэх хэрэгт эрч хүчийг нь хандуулвал зохино. Нумынхнаас сэтгүүлчид, менежер, сувилагч, хуулийн ухааны мэргэжилтэн, эсгүүрчид гарч болно. Харин урлан бүтээгчид тогооч нар тааруухан байна. Нэг хэвийн жигд ажил тэдэнд зовлонтой.

Матарын ордонд /12 -р сарын 22-ноос 1 -р сарын 20/ төрсөн хүмүүс бодлого сайтай, хөдөлмөрч, болгоомжтой, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг тул эм зүйч, эрдэмтэн-шинжээч, лаборант, эдийн засагч, агрономчийн мэргэжилд татагдана. Хаана л уйгагүй нарийн тэвчээртэй шургуу ажиллагаа радио хэрэгсэл засах юмуу архивын захирагч байсан ч хэнээр ч орлуулж сольшгүй хүмүүс байдаг. Түүнд аз турших гэнэтийн хүндрэл учрах мэргэжил үл тохирно.

Хумхын ордонд /1-р сарын 21-нээс 2 -р сарын 19/ төрсөн бол дотоод чанартаа шинжлэх ухаан техникийн дэвшлийг тодорхойлсон мэргэжилд тохирмоор диалектикч байдаг. Эд нар санамсаргүй тохиолдолд хэзээд бэлхэн, эгзэгтэй аюултай үед ажил явдлыг тодорхойлж чадна. Удирдлагын зааварчлал, богино жолоонд захирагдах, дургүй өөрийн сонирхлын дагуу ажиллахаас биш гаднын шаардлагаар юм хийдэггүй. Энэ бол төрөлхийн зохион бүтээгч, шинийг санаачлагч билээ. Цахим тоолуур, радио, харилцаа холбоо, сэтгэл зүй, гүн ухаан, бодис зүй, хими гэрэл зураг, инженерийн ажил, эрдэм шинжилгээний хайгуул эдгээр бол тэднийг ашиглавал зохих салбар болно. Хумхын ордонд төрсөн мэдлэгийн өргөн хүрээтэй хүн бол ямар ч атугай сайн ерөнхийлөгч байна. Түүнчлэн цэцэрлэгч ойн мэргэжилтэн, сонгон үржүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байж болно. Хумхын ордныхонд үйлчилгээ, нийгмийн хангамж, хуулийн мэргэжил таарахгүй. Эд материалын өндөр хариуцлагатай албан тушаалаас зайлсхийх нь дээр бөгөөд хатуу дэглэм, эахирагдах ёсонд дургүй. Боолчлогдсон Хумхтан эөвхөн чөлөөлөгдөхийг л бодно. 

Загасны ордонд /2-р сарын 20-ноос 3 -р сарын 20/ төрсөн хүн бол өөрийгөө илэрхийлэх бүтээлч зөн билгээ дэлгэрүүлэх мэргэжил шаардана. Тэдгээр нь зөвлөгч шинжээч мэдээллийн ажилтан, эмч /уламжлалтын бус чиглэлийн/ урлагийн ажилтан багш нар байж болно. Ямар нэгэн төрлийн судалгааны ажил ихээхэн үр дүнтэй хөгжим болон тайзан дээр өөрийгөө харуулж чадна. Загасны ордныхон мэргэжил сонгон авахдаа хүнлэг өр нимгэн өөрийн гол зан чанараараа удирдлага болгох ёстой. Тэдэнд санаа сэтгэл бага зориулах мэргэжил үл тохирно.

Эх сурвалж:uls.mn

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …