Эрсдэлд дурлагсдын зорих хамгийн аюултай 10 газар

Эх дэлхийг гэр гэж бодвол Үхлийн хөндий бол халуу дүүгсэн зуух юм. Энэхүү үзэсгэлэнт хөндийд 56.7 хэм хүрч байсан удаатай. Үхлийн хөндийд усгүйгээр очсон хэн боловч 14 цагийн дотор цангаж үхэх аюултай учир шингэн зүйлээ сайн нөөцөлж байж л тус газарт жуулчлах боломжтой.

Данакилийн цөл, Эритрей

Тус цөлд зуны туршид байнгын +50 хэм халуун байдгаас гадна идэвхтэй галт уулууд цөөнгүй байдаг нь гол онцлог. Туршлагатай хөтөчтэй цуг явахгүй л бол тус цөл тийм ч их хүсээд байх газар биш.

Вашингтон уул, АНУ

Вашингтон уулын орой нь дэлхий дээрх хамгийн их салхитай газар. Тогтоогдсон хамгийн дээд салхины хурд нь 327 км.цаг. Салхи тус газрын ганц асуудал биш. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрч, хур тунадас их ордог нь Вашингтон уулын оройг тэсвэр хатуужлын дээд цэг хэмээн нэрлэхэд хүргэдэг аж.

Синабунг галт уул, Индонези

Индонезийн Суматра аралд орших Синабунг галт уул идэвхжил өндөртэй галт уулуудын нэг. Галт уул маш огцом, түргэн хугацаанд идэвхжин дэлбэрдэг тул уулын ойролцоо амьд хүн байх хэцүү. 2010, 2013, 2014, 2015 онуудад гэнэтийн дэлбэрэлтүүд болж хоёр ч тосгоныг халуун лаваар бүрхсэн.

Могойн арал, Бразил

Ой шуранганд хучигдсан нэгэн арлыг хүмүүс үхлийн аюулт газраар хэдийнэ нэрлэсэн. Тэр нь хамгийн хортой гэгдэх “Bothrops” могойгоор дүүрсэн “lha da Queimada Grande” буюу могойн арал. Судлаачдын тогтоосноор тус арлын нэг м.кв тутамд 5 могой бий. Өнгөрсөн зуны үед далайчдад замчлах Гэрэлт цамхаг ажилладаг байсан ч цамхагийн механикч могойд хазуулж нас барснаар одоо хаягдсан газар болжээ. Тэр цагаас хойш Бразилын Засгийн газраас “могойн” аралд хүн очихыг хориглосон юм.

Мадиди цэцэрлэгт хүрээлэн, Боливи

Зургаас харахад үзэсгэлэнтэй сайхан газар байгаа биз? Гэхдээ л энэ хамгийн аюултай газруудын нэг яах аргагүй мөн. Учир нь тус газарт ургасан ургамлууд өөрөөсөө хор ялгаруулахаас гадна, шүргэх төдийд л загтнуулж, толгой эргэж ухаан алдуулах ургамал их бий. Хэрэв цэцэрлэгт хүрээлэнд явж байгаад ямар нэг байдлаар ил шархадвал халуун орны шимэгч амьтад түргэн хугацаанд үржих боломжтой. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнд очих гэж байгаа бол битүү хувцас очихыг зөвлөдөг юм.

Камчаткын үхлийн хөндий, ОХУ

Камчаткын хойг дахь Үхлийн хөндий нь гейзэрийн хөндийтэй хил залгаа оршдог. Өндөр хэмтэй хорт хий газрын гүнээс оргилон гардаг учраас амьд амтан, ургамал ч байхгүй гэхэд болно. Үхлийн хөндийд нэг цаг саатахад л толгой эргэх, халуурах шинж тэмдгүүд илэрч эхэлдэг учраас зөвхөн холоос харахыг зөвлөдөг аж.

Бикини шүрэн арал, Маршаллын арлууд

Номин цэнхэр тэнгис, эргийн шаргал элс, далдуу мод гээд байгалийн үзэмж Бикини шүрэн аралд бий. Гэвч цөмийн зэвсгийн туршилтуудын гол цэг болсны үр дүнд дэлхийн хамгийн өндөр цацраг идэвхит газраар нэрлэгдсэн юм.

Афарын хотгор,Этиоп

“Erta Ale” галт уул, Афарын хотгор нь дэлхийн цөмтэй хамгийн ойр орших бүс. Жижиг хэмжээний газар хөдлөлт байнга болдгоос үүдэж, газрын цууралт халуун лав хаанаас ч гарч ирж мэдэх учраас Афарын хотгорыг аюултайд тооцдог. Тус хотгорт халуун лавын хоёр том нуур бий.

Натрон нуур, Танзани

Натрон нуурыг агаар мандлаас харахад яг л харь гариг мэт харагддаг. Нуурын ус их хэмжээний шүлтийн давс агуулдаг учраас сэтгэл татам улаан өнгөтэй харагддаг аж. Гэвч усанд нь хүрвэл үхэх аюултай. Тиймээс нуурын усанд сэлэхийг засгийн газраас хориглосон.

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …