Жессика Бил нөхрөө Бритни Спирстэй хардав

666
Жүжигчин Жессика Бил нүгэлтэй хартай гэнэ шүү. Тэрбээр өөрийн нөхөр Жастин Тимберлэйкийг элдэв кинонд тоглуулахаас айдаг болжээ. Арга ч үгүй биз.

Эр нөхөр нь Кэмерон Диастай “Тун ч тааруу багш бүсгүй” гэдэг инээдмийн кинонд хамтдаа тоглох үеэр Жессика галзуурах дөхсөн билээ. Кэмерон, Жастин нар нэлээд удаан хугацаанд хамтарч ажилласан юм. Гэхдээ Жастин бүх зүйл ард хоцорсон гэдгийг эхнэртээ нотлон харуулж чадсан. Тэгвэл одоо Жессика дахиад л сэтгэл түгших болжээ. Жастины экс амраг болох Бритни Спирс түүнд хамтарч ажиллах санал тавьсан гэнэ. Бритни Тимберлэйктэй хамт ямар нэг шинэлэг, өвөрмөц зүйлийг бүтээх бодолтой байгаа аж.

Дуучин залуу энэ саналыг хүлээж авсан ч эхнэр нь тэр даруй эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэгэхээр Жессика унтаж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой болов уу. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …