Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр

1111

Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохионо. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм.

Анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.

Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг юм. Түүнчлэн эцэг, эх, багш нар хүүхдийг зодож, шийтгэхээс илүүтэй эвээр харьцаж хүмүүжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг.

Энэ жилийн тухайд, Хүүхдийн төлөө үндэсний газар болон холбогох бусад байгууллагууд “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлцгээе, хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд маргааш үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагт хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулна.

 Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …