Гоёж гоодоход учир бий

гоёх

Эрүүл мэндэд хортой, хувцас загварын дөрвөн хэв маягийг хүргэж байна.
Бариу өмд 
 
Бариу өмдөнд дурлах хувцаслалтын хэв маяг эрэгтэй, эмэгтэй аль алинд нь хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл хэт бариу өмд өмссөнөөр хүний биеийн доод хэсгийн цусны эргэлт саарч яваандаа мэдрэлийн системийг гэмтээх аюултай болохыг судлаачид тогтоосон байдаг. Энэ тухай дэлгэрэнгүй тайланг Австралийн судлаачид өнгөрсөн жил гаргаж байв.
Өндөр өсгийт
Өсгий өндөрсөх тусам хөлийн тавхайн нумарсан хэсэг болон хөлийн хурууны хоорондын гүдгэр хэсэгт өгөх ачаалал нэмэгдэж зовиур бий болгодог. 2014 онд хийсэн судалгааны дүгнэлтээр байнга өндөр өсгийт өмсвөл аажимдаа хөлийн тавхай болон шагайн ясны төрөлхийн байрлал гажиж энэ нь цаашаа “гинжин урвалд” орсноор нурууны өвчтэй болгодог гэжээ.
 
Корсет
 Гоо сайхан хэлбэрээ хадгалахын тулд охид бүсгүйчүүд корсетыг өргөн хэрэглэх болсон ба тэднийг Кардашяний урсгалынхан гэж ч нэрлэдэг болсон. Уг нь үүнийг жингээ барихын тулд хэрэглэдэг гэдэг ч яаж нөлөөлдгийг нь батлаагүй. Харин сөрөг тал нь корсет өмссөнөөр биед шаналгаа зовиур нэмэгдэж, амьсгалахад хүндрэлтэй болж, хавирганд гэмтэл үзүүлж болзошгүйг судлаачид анхааруулдаг.
Биеийн персинг
Нортуэстерн Их сургуулийн 2012 оны судалгааны тайланд бичсэнээр биеэ цоолж гоёх тохиолдлын 20 хувьд бактер халдварладаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна ямар нэг эмчилгээ хийлгэх үед нөлөөлдөг, харшил бий болгодог зэрэг сөрөг талууд бий гэнэ. Эдгээрээс сэргийлэхийн тулд маш цэвэр орчинд, зохих багаж хэрэгслийг пирсинг хийхдээ ашиглах ёстой ч ихэнхдээ шаардлага хангадаггүй байна.

Эх сурвалж: Zaluu.com

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.