Google: Ухаалаг утасны эрин удахгүй төгсөнө

google_1156“Google” компанийн орлогч захирал Сундар Пичаи ухаалаг утасны эрин удалгүй төгсөнө гэдэгт итгэлтэй байна. Түүний оронд хиймэл ой ухааны эрин эхлэх гэнэ. Тэгэхээр бид хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд ухаалаг гажетуудаар эрэл хайгуул хийхээ улам багасгах ёстой болж байгаа юм.
Өнөөдөр бид “мэдээ мэдээллийн шуурхай эринд” амьдарч байна гэж хэлэхэд хилсдэхгүй бөгөөд нэн тэргүүнд ухаалаг гар утас, таблетууд үүний шаардлагыг хангаж байгаа тухай Сундар Пичаи ярьж байна. Гэхдээ тун удалгүй эдгээрийг хиймэл ой ухаан орлоно. Ингэхдээ цахим төхөөрөмжүүд алга болохгүй, харин тэдгээрийг бид өөр зориулалтаар ашиглах гэнэ. “Google” нь бусад тоглогчдоос илүүтэйгээр компьютерийн ой ухааныг сайн мэднэ. Авто жолоодлогын салбарт ажиллаж байгаа, мөн эртний “го” гэдэг тоглоомын аваргыг хожсон “AlphaGo” төхөөрөмжийг бүтээсэн. Өмнө нь ямар ч компьютер тухайн тоглоомын аваргыг хожиж байгаагүй билээ. Хайлтын алгоритмд суулгагдсан ургуулан бодох систем нь тус компанийн хиймэл ой ухааны салбарын урт удаа эрэл хайгуулын үр дүн юм. Ухаалаг гар утас, таблетуудад суулгасан шуурхай программууд нь хязгаарлагдмал ч гэсэн өндөр сэтгэгдэл төрүүлж, ихээхэн алдартай болж байгааг энд бас тэмдэглэх хэрэгтэй. Энэ чиглэлд удаан хугацааны турш ажиллаж байгаагаа Сундар Пичаи өгүүлээд, тэргүүлэх чиглэлүүд солигдоход тэднийг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж онцолжээ. “Google”-ийн гол өрсөлдөгчид болох “Microsoft”, “Apple” компани дээр “Alexa”, ”Echo” хэмээх инновацийн хоёр ч технологийг бүтээсэн “Amazon” энэ зах зээл дээр орж ирсэн. “Amazon” компанийн “роботууд” хүмүүсийн сонирх­ лыг ихэээр татдаг. Тэд таны хүслийг сонсож, өөрсдөө худал­­даа хийж, хөгжим тоглуулна. Эзэн нь тэдний ажиллагаанд орол­­­­­­­цохгүй бөгөөд тэд эзнийхээ хэлснийг тэр даруйд нь ойлго­дог. Үүнээс гадна “Google” компани хиймэл ой ухааны төрлүүдийн давуу талуудыг нэгтгэсэн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Сундар Пичаи “Google л зах зээлд хувьсгал хийнэ. Учир нь эрэлтийн технологийн асуудал дээр бусдаасаа илүү мэдэрч ажиллаж чаддаг” хэмээн ярьжээ. Үүнийг ч үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …