Заамар нутгаа “Үндэсний баялаг бүтээгч” болгохыг залуус зорьж байна

Бид Төв аймгийн Заамар сум гэдэг нэрийг сонсоход л “нинжаа”, уул уурхайн буруу бодлогын талаар хангалттай ихийг ярьж чадна. Энэ бидний нүдэнд ил байгаа болохоор тэр. Гэхдээ Заамар нутгаас төрсөн алдартан, урлаг соёлын, боловсролын салбарынхныг хэн ч мэдэхгүй шахуу өнгөрөх юм. Үнэндээ Заамар гэх жижиг суманд хоёр доктор, найман сайн малчин, уяач зэрэг мал ахуйгаараа нутагтаа болон улсад үнэлэгдсэн хүмүүн бий.

9f1cdc0ba7a1ad8cbig

Ардын Их Хурлын депатут Л.Тогоо гуайг мэдэхгүй хүнгүй байсан биз. МУГЖ  н. Содном гуай энэ нутгийн босоо хиймортой эр хүний нэг төлөөлөл.  Заамар нутгийг алдарт бөхчүүд, уяачид, сайн малчингүйгээр төсөөлөхөд ч бэрх. Улаанбаатар хотоос 180 хан км цаана орших, өөрийн аймгаас 25 км алсдагдан байдаг Заамар сум. Төв аймгийн Угтаал, Цээл, Лүн сум Булган аймгийн Баян нуур, Бүрэг хангай, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумтай хиллэж нийт 280.3 мянган га нутаг дэвсгэртэй. Хар, хар хүрэн ойн үсэнцэр хөрстэй, газар тариаланг эрчимтэй чиглэлээр хөгжүүлэхэд тохиромжтой өгөөжтэй хөрсөн бүтэцтэй. Нутгийн 30 орчим хувийг мал аж ахуйн бэлчээрт ашиглаж байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс төрөл бүрийн болор гялтагнуур, хужир шүү элбэгтэй. Цайдам, Баржин, Хайлаастай зэрэг үе мөч, дотрын өвчнийг анагаахуйц рашаан устай.

53823_104414

Замаар нутгийн хүү арвин их шидтэй рашаан уснаасаа хүртэн байхад өвчлөх өвчингүй байх аж. Тус  суманд 9 болон 12 жилийн дунд сургуульд 1200 гаруй сурагчид, МСҮТ-д 400 гаруй оюутан суралцдаг бөгөөд 160 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид ажилладаг. Мөн хүн, мал эмнэлгийн салбар, цэцэрлэг ясль, соёл урлагын цогцолбор, халуун ус-саун, үсчны газар, худалдаа үйлдвэр үйлчилгээний цэгүүд, газар тариалангийн чиглэлийн компани, хоршоо, нөхөрлөл, Монгол шуудан банк, ХААН Банк, холбооны салбар зэрэг 20 орчим аж ахуй нэгж, 20 гаруй худалдааны үйлчилгээний цэг,  уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 14 аж ахуй нэгж байдгаас гадна  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор талх нарийн боов, оёдол эсгүүр, эсгий эсгийний, мод модон эдлэлийн цех, блок хавтангийн цехүүд  тус тус ажиллаж байна.

Заамар нутгийн нэрийг гаргасан брэндүүд бий болж “Монголд үйлдвэрлэв” зэрэг үндэсний бахархал болсон үзэсгэлэнгүүдэд аль хэдийнээ оролцон хэрэглэгчдийн танил болоод байна. Бид нутагтаа үйлдвэрлэх хэрэгэй гэдгийг Заамар сумынхан түлхүү ойлгожээ.

Тус нутагт одоо л нэг “нинжаа” мэтийн ойлголтоос салж уул уурхайг зөв зохистой ашиглах тал дээр шинэ тутам гарч ирж байгаа залуус үг хэл үзэл бодлоо нийлүүлэн зөвлөлдөн сууна.

rabota-0008

Заамар нутгийг ирээдүйд хөгжүүлэх эдийн засгийн тулгуур нь далд хэлбэрийн уурхай гэдэгтэй маргахгүй биз. Ил уурхайн адил хөрсийг эргүүлэхгүйгээр, байгаль эхийн баялгийг зөв зохистой ашиглаж боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бодлогын чиглэлд хөгжүүлэх хамгийн зөв гарц гэлтэй. Заамарчууд завгүй байх ёстой. Гэхдээ зөв бодлого, зөв чиглэлийн нөлөөгөөр.

Мал бэлчих газартай, эмийн олон зүйл ургамалтай, газар тариалантай, уул уурхайтай үндэсний баялаг бүтээгч сум болох нь залуусын сонголт. Тус сумын далд уурхайдын нэг “ASHB” ХХК-ийн захирал С.Амгаланбаатарын урилгаар Заамар нутагтай танилцах, зорилтот цувралаа хүргэх болно.

Тус компани “уурхайчин” гэдэг мэргэжлийг олон олон залууст эзэмшүүлж “нинжа” гэх бүдүүлэг нэр томъёог мэргэжил болгохоор зорин байгааг та бүхэнд нийт Заамарчуудын өмнөөс бахархалтайгаар мэдээллэх болно.

Б.Саран

Ugluu-logo202

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. зочин says

    Гадаад, дотоодын шунахай нөхдийн гар хөл болж байгалийн баялгаа уудалж, газар нутгаа ухаж төнхөхийг “үндэсний баялаг бүтээгч” гэхгүй юм бол өөр ямар шунахайн сэдэлтийг “үндэсний баялаг бүтээгч” гэх юм бэ…??????????????… хэ хэ хэ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.