Ялтай эсэх лавлагааг олгож эхэлжээ

14599884825705a802c3d62

Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/100 дугаар тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-т “…Монгол Улсын иргэдээс Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт хандан тухайн гадаад улс оронд зорчих виз хүссэн тохиолдолд тухайн иргэний виз хүссэнийг нотлох баримт /иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бичиг, баримт/-ыг үндэслэн иргэний ял шийтгэлтэй эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгохоор нэмэлт оруулав.

Иймд БНСУ болон бусад улсад зорчих виз хүссэн иргэдэд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14.00 цагаас эхлэн ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор албан ёсоор олгож эхэллээ.

Ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор авах иргэн, байгууллага нь Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний 500 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь ЦЕГ-ын данс болох 900012034 дугаартай дансанд тушаасан баримтыг иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бусад бичиг, баримтын хамт Лавлагааны санд авчирч лавлагааг авна. Төлбөрийг аль ч банкаар дамжуулан төлсөн байж болно.

Лавлагааны сан Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Цагдаа хотохонд байрлаж байгаа аж.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …