Ц.Оюунбаатар: Улаанбурханаар өвчилсөн 22 хүн сэхээнд байна

172d220fa72971524cf50d611dbcf8065cfffc9aШадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцож мэдээлэл хийлээ.

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй байснаас 73 нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Өвчлөлийн насны хувьд 46 хувийг 15-25 насныхан, 7.5 хувийг  0-8 сартай буюу вакцинд тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэж, шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон. Өвчний голомтын хүрээний 50 мянга гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Одоо ХӨСҮТ-ийн нөөцөд голомтод хийх 10 мянга гаруй хүн/тун, товлолоор хүүхдэд хийх 75 мянган хүн/тун вакцин байна. Цаашид халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эмч нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулах шаардлага байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар хэллээ.

Мөн тэрээр хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн гал түймэр гарах болсон талаар мэдээлэл хийж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Өнөөдрийн байдлаар  4 аймгийн 9 сум болон Богд ууланд нийтдээ 11 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна.

Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …