Селена найз залуутай болжээ

29ovtcm47ctnpoij1ad32bq50o

Дуучин Селена Гомез найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Британийн дуучин Чарлье Пут гэгчтэй үерхэх болжээ. Хос өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дотно болцгоосон гэнэ. “Тэд өнгөрсөн амралтын өдрөөс албан ёсоор үерхэхээр болсон” хэмээн Селенагийн найз ярьжээ.

Дуучин залуу инстаграмдаа Селенатай авахуулсан зургаа нийтлээд “Миний зүрхийг хүчтэй цохилуулсан бүсгүй” гэж бичсэн байна. Мөн Селенагийн экс найз залуу Бибертэй үнсэлцэж буй зургийг инстаграмдаа нийтлээд “Зайгаа бариарай залуу минь. Ганцхан удаа сануулна шүү” гэжээ.

Хариуд нь Бибер твиттертээ Селенатай авахуулсан зургаа нийтлээд “Хэн нь зайгаа барих бол доо” гэсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт Бибер Лос Анжелес хотноо тоглолтоо хийсэн билээ.  Уг тоглолтыг Селена, Чарлье нар хамтдаа үзжээ.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …