Америк бүсгүй өөртэйгээ гэрлэжээ

Хурим хийснийхээ дараа эмэгтэйчүүд нөхрийнхөө овгийг авдаг заншилтай. Өөрт нь нөхөр байхгүй учраас америк бүсгүй зүгээр л нэрээ солихоор шийджээ. Сонгож авсан нэр нь ч их өвөрмөц. Одоо Дезирег Beautiful Existence буюу “Сайхан амьтан” гэж нэрлэдэг болов. Энэ бүсгүй өөртэйгээ гэрлэх шийдвэр гаргасан явдлаа гайхаад байх зүйлгүй хэмээн тодотгожээ. Харин ч түүнээс бусад эмэгтэйчүүд үлгэр жишээ авч, ингээсэй гэж хүсэж байгаагаа ярив. Өмнө нь “Сайхан амьтан” эр хүнтэй гэрлэж байжээ. Тэрбээр нөхөртэйгээ 10 жил амьдрахдаа хоёр хүү төрүүлсэн гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn