Том Хэнкс хүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээнэ


Од жүжигчин удахгүй шүүх дээр очиж, нэгэн эрэгтэйг хохироосон зам тээврийн ослын хариуцлагыг үүрэх болно. Гэхдээ Хэнкс тэрхүү осолд ямар ч хамааралгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ослыг жүжигчний хүү Чэт Хэнкс гаргасан юм. Тэрбээр ааваасаа асуулгүй машиныг нь авч давхиад Лос-Анжелес хотын оршин суугч Тэрри Морганы машиныг мөргөжээ.

Ослын улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авсан гэнэ. Тэгвэл одоо Морган эмчилгээний зардал, ажлын чадвараа алдсаны нөхөн төлбөр зэргийг олж авахаар Том Хэнкстэй шүүхдэлцэж байгаа аж. Осол гаргах үедээ хүү нь согтуу юм уу мансуурлын байдалтай байсан гэж Морган мэдэгджээ. Залуу цагдаа дуудахгүй байхыг гуйсан учир Морган Том Хэнксийн хүүг өрөвдсөн байна. Гэхдээ хожим нь бодлоо өөрчлөөд нөхөн төлбөр авах ёстой гэж үзжээ. Чэт Хэнкс нэг бус удаа мансууруулах бодис хэрэглэж байсан хүн. 25 настай Чэт хар тамхины хамаарлаас гаргах эмчилгээ хүртэл хийлгэж байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …