Mанай хамт олон 3000 гаруй эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг амжилттай хийсэн

29c03587686bde700d5a62be823e5a85Юнимед Интернейшнл Эмнэлгийн“Үр шилжүүлэн суулгах төв”-ийн мэс заслын эмч О.Хэрлэнтэй ярилцлаа.

Сур:Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа.

Ярилцлагаа эхлэхийн өмнө Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

О.Хэрлэн: Баярлалаа.Миний хувьд 2007 онд ЭМШУИС-ийг төгсөж, өнөөдрийг хүртэл мэс засал, эмэгтэйчүүдийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийн хувьд өсч хөгжихөд байнга анхаарч, нарийн мэргэжлийн чиглэлүүдээр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцсан. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүн ч бас эмч мэргэжилтэй мэдэрлийн эмч хүн бий. Би 2011 оноос хойш Юнимед Интернейшнл /Баянгол/ эмнэлэгт ажиллаж дурангийн мэс заслыг энэ эмнэлэгтээ хийж байлаа.

Сур: Саяхан та “Наалдацын гаралтай үргүйдлийг дурангийн хагалгаагаар оношилж эмчлэх нь” сэдэвт иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн. Үүнээс яриагаа эхлэе.

О.Хэрлэн:Олон улсын эмч нарын баярыг угтан манай хамт олон 2016.03.28,29,30 өдрүүдэд Наалдацын гаралтай үргүйдлийг дурангийн хагалгаагаар оношилж эмчлэх нь сэдвээр иргэдэд зориулан үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд30хүнийг үзэж, оношилгоо зөвлөгөө өгсөн боловч онлайн сувгаар дамжуулан нийт 300 гаруй иргэдэд зөвлөгөөг өгч чадлаа. Үргүйдлээр шаналж байгаа хүмүүсийн багахан хувьд нь ч тусласан болохоор баяртай байгаа.

Сур: Өдөрлөгийн хүрээнд хамрагдсан иргэдийн дунд үргүйдэл ямар түвшинд байна вэ?

О.Хэрлэн: Манай эмнэлгийн үндсэн үйлчилгээнүүдийн нэг болох “Үр шилжүүлэн суулгах төв”-ийн оношилгооны төгс аргачлал нь дурангийн хагалгаа юм. Дурангийн хагалгаагаар бид 3000 гаруй эмэгтэйчүүдэд амжилттай хагалгаа хийснээс 1000 орчим нь шууд үр дүнгээ өгч жирэмсэн болсон. Бид үргүйдлийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийдэг учир зөвхөн дурангийн хагалгаагаар эмчилж оношилох бус үр шилжүүлэн суулгах бусад аргууд болох IVF, IUI, ICSIцогцоор нь нэвтрүүлэн эмчилж байна. Энэ нь ч үр дүнгээ маш сайн өгч дэлхийн стандартыг хангаж байгаа.

Сур: Танай эмнэлэг онош нь нэгэнт тодорхой болсон эсвэл оношоо танай эмнэлгээр тодорхойлуулсан өвчтөнийг хаана хандаж эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг вэ?

О.Хэрлэн: Бид үргүйдлийг Монголдоо оношилж, эмчлэхийг зорьсон. Тиймдээ ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологи бүхий үр шилжүүлэн суулгах лаборатори төв, Карл Сторз фирмийн иж бүрэн дурангийн аппаратаар хагалгаа хийдэг. Нэг ёсондоо манай эмнэлэг дурангийн хагалгаагаар наалдацын гаралтай үргүйдлийг эмчилж болох хувийг эмчилж, оношилж болох хувийг эцсийн оношийг тавьснаар үр шилжүүлэн суулгах бусад туслах технологи ашиглаж үргүйдлийн эмчилгээг дэлхийн стандартад нийцүүлэн хийж байгаа юм. Үүнээс гадна бид умайн хөндийн хоргүй хавдар, цөс, олгой авах хагалгааг дурангийн аргаар хийдэг. Шууд хэлэхэд Та манай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Сур: Дурангийн хагалгаагаар зөвхөн үргүйдлийг оношилж, эмчилэх биш бусад хагалгааг хийж болдог талаар тодруулмаар санагдлаа.

О.Хэрлэн: Тийм ээ. Дурангийн хагалгаа нь сорвижилт үүсгэдэггүй, эдийн гэмтэл бага, аарцагны хөндийн наалдац үүсгэхгүй, цус алдалт бага, эдгэрэлтийн хугацаа богино гээд олон олон давуу талтай.

Нээлттэй мэс засал хийлгээд хувь хүний онцлогоос шалтгаалаад багадаа л 20 хоног өвчин шаналгаатай явдаг бол дурангийн хагалгаа хийлгэсэн хүн 1-2 хоногийн дараа эмнэлгээс гарч өдөр тутмын ажлаа үргэлжлүүлэн ажиллаж ч болдог.

Мөн бид дурангаар цөсний хүүдий авах, умай авах, умайн хоргүй хавдар, мухар олгой авах, савны гадуурх жирэмслэлтийг дурангийн хагалгаагаар эмчлэхмэс заслуудыг хийж байгаа.

Сур: Таниас тэгвэл нэг жишээ дурьдаач гэж хүсье лдээ. Дурангийн хагалгаагаар цөсний хүүдий авхуулъяа гэж бодвол?

О.Хэрлэн: Юуны өмнө эхлээд Та манай мэс заслын эмчид үзүүлж зөвлөгөө авна. Үүний дараа хагалгаанд ороход шаардлагатай шинжилгээнүүдийг бүрдүүлэх бөгөөд шинжилгээг бүрэн гэж үзвэл мэс засал хийгдэнэ. Мэс засал дундажаар 30 минутаас 60 минут үргэлжилдэг. Мэс засалд орсоноос 4 цагийн дараа босоод өөрөө хоол, ундаа авч идэх бүрэн боломжтой. Ингээд эмнэлэгт нэг хоног хэвтэн эмчлүүлсний дараа та өдөр тутмын ажлаа үргэлжлүүлж болно. Харин 5-7 хоногийн дараа заавал эмчдээ үзүүлдэг.

Сур: Манай уншигчдад Та цөсний хүүдий авах дурангийн хагалгааны үнэ тарифын талаар мэдээлэл өгөөч.

О.Хэрлэн:Ойролцоогоор 600 – с 700 000₮болно.

Сур: Үргүйдэл өвчнөөр хэдээс, хэдэн насныхан гол төлөв оношлогдож байна вэ? Дурангийн хагалгаагаар эмчлэх боломж хэдэн хувийн магадлалтай байдаг вэ?

О.Хэрлэн: Монгол улсад үргүйдлийн талаар хийсэн дэлгэрэнгүй судалгаа байдаггүй. Харин манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн дунд дүгнэлт хийж үзэхэд 91,7% нь янз бүрийн шалтгаантай үргүйдэлтэй гэж оношилогдож байсан.Дээрх хувийг 100% гэж үзвэл үйлчлүүлэгчдийн 37,6% жирэмсэлсэн амжилттай.

Сүүлийн үед умайн гуурсан хоолойн битүүрэлтийг сэтгүүрдэж эмчлүүлээд наалдацтай болсон эмэгтэйчүүд их хандаж байгаа. Мэргэжил нэгт эмч нартаа сэтгүүрдэх эмчилгээ нь сүүлийн үеийн судалгаанаас дүгнэж харахад хоёрдогчоор наалдац үүсэх эрсдэл өндөр байгаа учир зөвлөхгүй байхыг онцлож хэлмээр байна.

Сур: Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Та ярилцлагын төгсгөлд уншигч олондоо юу гэж хэлмээр байна вэ?

О.Хэрлэн:Ярилцлагандаа урьж оролцуулсанд баярлалаа. Манай байгууллагын уриа үг “Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ” гээд гоё үг байдаг. Бүх уншигчиддаа гэр бүлд нь аз жаргал хүсье.

эх сурвалж: dorgio.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.