4 сая ам.долларын үнэтэй пүүзийг танилцууллаа

4 сая ам.долларын үнэтэй пүүзийг танилцууллаа
АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзийг олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү пүүз 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг пүүзийг Нью-Йорк хотод байрлах тансаг хувцас загварын Bicion бренд болон гутлын загвар зохион бүтээгч Дэн Гамаше нар хамтран бүтээсэн байна. Олон тооны үнэт чулуу шигтгэн бүтээсэн энэхүү пүүзийг 4 сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд тун удахгүй дуудлага худалдаанд оролцуулан зарах юм байна. Дуудлага худалдаанаас олсон ашгийг хөгжиж байгаа улс орнуудын ард түмэнд гутал хандивладаг Soles4Souls байгууллагад хандивлахаар болжээ. Ядууралтай тэмцэх зорилго бүхий энэхүү ашгийн бус байгууллага нь 2006 оноос эхлэн дэлхийн 100 гаруй улс оронд 26 сая хос гутал, пүүзийг хандивлаад байгаа юм байна.
Эх сурвалж: /UBS.mn/

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …