Ботаникийн цэцэрлэгээс хумсалсан 8 га газраа буцааж өгөхийг шаардав

145939918956fcaa1510b97Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хууль бусаар авч эмнэлэг барихаар болсон гэх асуудлыг тус дүүргийн иргэд болон “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл”-ийн төлөөлөл, өмгөөлөгч Ц.Монгол нар эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэдний гол зорилго бол эрх баригчид хууль хэрэгжүүлэхгүй байна, улсын өмч хөрөнгө байх газраас хууль бусаар хумсалж 8га газрыг нь худалдан авч, ямар ч тендэрт оролцоогүй гадны компанид өгч барилга бариулах шийдвэр гаргасан. Ажил хэргийг зохих шатны байгууллагууд үл тоомсорлох тохиолдолд бид дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Засгийн газар, Нийслэл, БЗД-ээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүд төр засгийн байгууллагууд шаардлага хүргүүлэх, тэднийг оролцуулсан нээлттэй олон нийтийн санал асуулга хэлэлцүүлэг өрнүүлэх, жагсах, МЗХ-тай хамтран хар цагаан жагсаалтанд нэрлүүлэх зэрэг ажлуудыг гардан өрнүүлэхээр болжээ. Эдгээр арга хэмжээг аваад асуудал шийдэгдэхгүй бол тэд залуусыг уриалан дуудаж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч илэрхийлсэн юм. \ 2020 он хүртэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зүүн бүсийн амралтын хүрээлэн буюу мини парк болгох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан санал санаачлагийг дэмжин БЗД-ийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл болох “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл” хамтран сүүлийн 3 жилийн хугацаанд тус цэцэрлэгт хог түүх, хашаа хаалгыг засаж янзлах, 16 жилийн төрөл зүйлийн мод ургамалыг тарьж усалж тордох, хүүхдийн автомат тоглоомын төвийг иргэдэд үнэ төлбөргүй хэрэгжүүлэх, иргэдийн төлөөллөөс сайн дурын эргүүл гаргах зэрэг олон талт байдлаар ажилласаар иржээ.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 346948 м2 газрыг 2011 оны Нийслэлийн Засаг даргын 493 захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамжийг цуцалж 8га газрыг АШУҮИС-д шилжүүлэн Их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбор барих ажил эхлүүлсэнийг ард иргэдийн төлөөлөл нь ийнхүү эсэргүүцэж, холбогдох газруудад шаардлага хүргүүлэхээр болжээ.

Одоогийн байдлаар тус цэцэрлэгт хүрээлэнд нохойн хошуу, чонын хэл ургадаг иргэдийн өнгөрсөн 2013 онд тарьсан моднуудыг зэрлэг балмадаар хугалан хаяж барилгын ажлаа эхлүүлжээ. Эдгээр хууль зөрчсөн, нийтийн эд хогшилд ариг гамгүй хандаж байгаад оршин суугчид, оюутан залуучуудын хөдөлмөрийг үнэ цэнэгүйдүүлж байгаа үйлдлийг эрс эсэргүүцэж 123456 тооны иргэдийн гарын үсгийг цуглуулж өнөөгийн Нийслэл Улаанбаатар хотод 2 дахт цэцэрлэгт хүрээлэн болох боломжтой тус газрыг зориулалтын дагуу ажиллуулахыг шаардаж, Нийслэлийн дахин төлөвлөлтөнд орсон талбай руу дээрх захирамжуудыг шилжүүлэх, Ботаникийн цэцэрлэгийн үндсэн газрыг хэвээр нь үлдээх санал санаачлагыг дэмжиж ажиллахыг шаардлаа.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …