Хуульчаас зөвлөгөө авах нь иргэн таньд ямар ашиг тустай вэ?

consultation2Зах зээлийн нийгэмд аливаа хүн нийгмийн маш олон харилцаанд бие даан, тодорхой эрх, үүрэг, хариуцлагатайгаар оролцдог. Тухайлбал мөнгө зээлэх, мөнгө зээлүүлэх, орон сууц худалдах, худалдан авах, бусадтай ашиг хуваах байдлаар хамтран ажиллах, орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэх мэт асуудалд бол энгийн үзэгдэл болсон зүйл юм.
Дээрх харилцаанд орохдоо иргэн хүн өөрөө мэдлэг, мэдээлэлтэй байж гэмээнэ эрх ашгаа хамгаална. Мэдлэггүйгээсээ өөртөө хохиролтой гэрээ хэлцэл байгуулсан бол хохироод л дуусна. Учир нь “Гэрээ бол гэрээ”, “хууль мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэсэн зарчим үйлчилдэг ертөнцөнд амьдарч байгаа.
Ихэнх хүмүүс буруу гэрээ байгуулж, сүүлд нь хохирсныгоо мэдээд л хуульчаас зөвлөгөө авдаг. Уг нь бусдад өөрийнхөө байрыг түрээслүүлэхээсээ өмнө эхлээд “хуульчтай 30 хором” уулзаад зөвлөгөө авах ёстой. Хүн өөрийнхөө эд хөрөнгөтэй холбоотой чухал шийдвэр гаргахдаа уг асуудалдаа тодорхой хугацаа, зардал гаргаснаас ирээдүйд гарах илүү их зардал, цаг хугацааг алдахгүй болно.
Ёс заншлаар зохицуулдаг харилцаанаас бусад бүхий л хүний харилцаанууд хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд таны харилцаа болгон хууль зүйн тодорхой үр дагавар үүсгэж байдаг тул тодорхой шийдвэр гаргахын өмнө ямар шийдвэр гаргавал оновчтой, ухаалаг эрсдэлгүй, ирээдүйтэй болох эсэхийг хуульчаас зөвлөгөө авч шийдвэрлэдэг хэвшилтэй болбол таны ажил үйлс, амжилтанд сайнаар нөлөөлнө.
Хуульч нь нийгмийн тогтолцооны зүй тогтол, учир шалгааныг олж харчихсан мэргэжилтэн байдаг тул та хуульчаас тогтмол зөвлөгөө авснаар нийгмийн хувьсал, өөрчлөлтийн мэдээллээс хоцрохгүй, тухайн цаг үе, нөхцөл байдалд тохируулан бизнесийн болон бусад үйл ажиллагаагаа явуулж байх давуу талтай.
Хүн юунд хөрөнгө оруулна, ирээдүйд түүнтэй холбоотой зардал, хохирол амсдаггүй жамтай. Эрүүл мэнддээ өнөөдөр хөрөнгө оруулахгүй бол ирээдүйд эмнэлэгийн төлбөрт маш их зардал гаргадагтай адил та өнөөдөр өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалах хуулийн зөвлөгөө, туслалцаанд цаг хугацаа, зардал гарган хөрөнгө оруулахгүй бол ирээдүйд хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд болон бусдад маш их зардал үндэслэлгүй төлж хохирох магадлал өндөр билээ.
Иргэн Та өөрийнхөө төлөө хэдхэн хором зарцуулан, Хуульчаас зөвлөгөө авч хэвшээрэй!!!

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …