Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан Д.Бат-Эрдэнийг эсэргүүцэж жагслаа

bbbbb   Нийслэлийн Авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод нэг их удаагүй. Гэтэл 70 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засуулсан талаар иргэд хэл ам хийх болсон. Тэгвэл эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр АТГ-ын үүдэнд боллоо. Иргэдийн хамт Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан ирсэн байв. Тэрбээр Д.Бат-Эрдэний эл үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буй юм. Ч.Дэчингалсан хэлэхдээ “  49 сая төгрөгөөр 3 өрөө байр л засуулсан. Үлдсэн 20 гаруй сая төгрөгөөр 3 өрөөндөө тавилга авч тавьсан. Өнөөгийн нөхцөлд нэг айл орон сууц худалдаж авах хэмжээний мөнгөөр нэг дүүргийн ИТХ-ын дарга ажлын өрөөгөө засна гэдэг  байж болох асуудал биш. Төрийн мөнгөөр ингэж л тоглож байна. Тодорхой хэмжээний хөрөнгөөр өрөөгөө засаж бололгүй л яахав.

Гэхдээ хууль зөрчиж болохгүй. Ер нь ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралт гэж энэ нөхдүүд аливаа мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахдаа энэ мөнгө хэзээний, яасан мөнгө вэ гэж асуухаар ашиглаж, хэрэглэчихсэн мөнгөө одоо орох гэж байгаа юм гэж хэлээд будлиулж батлуулдаг байдал тогтчихоод байгаа” гэв.  Түүнчлэн, Д.Бат-Эрдэнэ Өмнөх ИТХ-ын унаж байсан машин байсаар байтал хуучин машин унахгүй, шинэ машин авч унах ёстой гээд 59 сая төгрөгөөр шинэ машин авч унасан гэнэ. Улмаар өмнөх  машиныг нь ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралтад шилжүүлж өгсөн байна. Чингэлтэй дүүрэг дээр ийм л зүйл явагдаад байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …