Реппер Gee “Микроны босс” болжээ

МУСТА жүжигчин Д.Баттөр,  жүжигчин О.Долгор болон реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон“Микроны босс” нэртэй цоо шинэ инээдмийн кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаач О.Өгөөдэй, хөгжмийн зохиолчоор СТА Б.Одбаяр буюу Оки нар ажиллажээ.

“Үл таних эмэгтэй”,  “Ану хатан” “Дэлхийд дурласан сар” зэрэг түүхэн, хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглож байсан жүжигчин О.Долгорын инээдмийн төрөл жанраар бүтээж байгаа анхны дүр нь юм. Харин киноны дууг жүжигчин Батаа өөрөө дуулж байгаа бөгөөд өмнө нь “Ээжийн дайсан” кино болон “Тэр чинь би” шоу драмынхаа дууг амилуулж байсан туршлагтай дуучин билээ.

“Микроны босс” ирэх сард нээлтээ хийж, кино театрын дэлгэцнээ гарах аж.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …