Төгсөгчдийнхөө тасралтгүй боловсролыг дэмжинэ

012411226e82546a953f87a77f9217bd2896726c853307326Шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн хурдаар тодорхойлогдож байгаа өнөө цагийн залуус хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай тасралтгүй боловсрол эзэмших зайлшгүй шаардлагатай болж байна. Улс төр, эдийн засаг, соёл, оюун санаа, байгаль орчин зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх гол гарц нь тасралтгүй боловсрол юм.

Отгонтэнгэр их сургууль 2016 оноос төгсөгчдийнхөө мэргэжил боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.  Хөтөлбөрийн эхний шатанд бакалаврын дипломоо гардан авч байгаа шинэ төгсөгчид үргэлжлүүлэн магистрын сургалтанд, удаах шатанд магистрын зэргээ хамгаалсан судалгааны ажил хийх сонирхолтой шилдэг төгсөгчид докторын сургалтанд хамрагдах боломжтой болжээ.

Ugluu-logo202

Холбоотой мэдээлэл

Comments are closed.