Онцгой дахь “онцгой” сүлжээгээ задлахгүйн тулд Д.Тэрбишдагва огцроно гэв үү?

terbishdagwa   Тангараг өргөсөн аврагчид үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад дарга нарынхаа хувийн барилга дээр ажиллаж амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байхад ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Храин ч хурандаа цолоор шагнуулан тодорсон. Учир нь Шадар сайд Д.Тэрбишдагвын туслахаар ажиллаж байсан, итгэлт хүн нь. Туслах, итгэлт хүн гээд төрийн тусгай албанд алдаа завхрал гараад байхад толгойг нь илж, хууль зөрчин цол олгож, “Харин ч манай Т.Дуламдорж онцгой нөхцөлд сайн ажиллаж байгаа” гэх нь хаашаа ч юм. Өөрийнх нь хариуцдаг салбарыг туслахаар нь олон жил ажилласан хүн, зөвлөхөөр нь төрсөн ах нь ажиллаж байгааг харсаар байж, би шударга ажиллаж байгаа л гээд өөрийгөө өмөөрөөд зүтгээд байх юм. Худлаа гэвэл тодорхой ийм баримт байна.

Т.Дуламдорж дарга болоод Д.Тэрбишдагвын хүн гэх Алтангэрэл гэгч нөхрийг Тамгын газрын даргаараа томилсон бол ангийн анд Анхбаярыгаа Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн даргаар, Д.Тэрбишдагвын ах Пүрэвдаавууг шинэ албан тушаал бий болгож өөрийнхөө зөвлөхөөр, Д.Тэрбишдагвын бас нэг туслахаар өмнө нь ажиллаж байсан Өлзийбаярыг Онцгой байдлын ерөнхий газрын хүний нөөцийн даргаар томилсон байна. Мөн нутгийн ах Сүхбаатар хэмээх ямар ч гамшгийн мэдлэггүй нөхрийг хань татан гамшиг хариуцсан дэд даргаар томилуулж, хэл ам татлаад байдаггүй Бадрал гэгчийг нэг дэд даргаараа томилжээ. ОБЕГ-ын даргын зөвлөлд багтсан Д.Тэрбишдагвын төрсөн ах Д.Пүрэвдаавуу нь Улсын нөөцийн газрын даргаар өмнө нь хамт ажиллаж байсан Батбилэг гэгчийг татан авчирч томилуулж, багаа бүрдүүлжээ.

Шадар сайд Д.Тэрбишдагва өөрт олгогдоогүй эрх мэдлийг эдэлж Т.Дуламдоржид хурандаа цол олгосон нь хууль зөрчсөн байна хэмээн хуульч Сэрсмаагийн гомдлоор ҮХЦ асуудлыг авч хэлэлцэх байсан ч Шадар сайд хурандаа цол олгосон тушаалаа хүчингүй болгосноор асуудлыг аргалсан болж байв. Харин аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэгчээр нутгийн ах Сүхбаатар нь Ерөнхийлөгчид хүртэл нөлөөлж чадна, чи айлтгүй хэмээн томорч явдаг сурагтай.

Д.Тэрбишдагва одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар хууль зөрчсөнийг сануулья. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урдьчилан сэргийлэх тухай хуулийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргахыг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэснийг зөрчин туслахаа, төрсөн ахаа томилуулсан байна.

Үнэхээр шударга ёс, хууль гэж байдаг юм бол Д.Тэрбишдагва сайд огцрох ёстой. Албан тушаалд ийм их хайртай Д.Тэрбишдагва сайд огцрохгүй гэдэг нь тодорхой. Сэлэнгэд урсан одсон эх, хүү хоёрыг ярихаа больё, ганцхан долоо хоногт Орхон, Сэлэнгэ, Туул голд 7 хүн усанд осолдож амь насаа алдчихаад байхад “Манай Дуламдорж онцгой нөхцөлд сайн ажиллаж байгаа, гишүүдийн 10 хоногийн амралтыг битгий улс төржүүл” хэмээн хар арьсаа хамгаалж ядан байгаа түүнийг юу гэж ойлгох вэ?

Энэ засгийг ажил хий гэж, ажил хариуцсан хүмүүсийг ажилдаа эзэн бол гэж ард түмэн сонгосон бус уу?

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …