Торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 2 жил хүртлэх хугацаагаар цуцлана

2002 Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийт замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагын үндсэн дээр холбогдох хууль дүрмийн дагуу “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-г  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7-р сарын 15-ны А/80 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү журам маргаашнаас эхлэн хэрэгжих болсон талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхгэрэл, Нийслэлийн замын цагдаагын газрын урьдчлан сэргийлэх хэлтсийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболд, Дата төв УТҮГ-ын систем төлөвлөлт нэгтгэлийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тодруулбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудас очиж байх бөгөөд торгуулиа 14 хоногийн дотор Улаанбаатар хотын банкны төрийн сангийн 200000980 гэсэн тоот дансанд хүссэн хэлбэрээрээ шилжүүлэх юм байна. Торгуулийг 10000 төгрөг байхаар заажээ. Хэрэв уг торгуулаа барагдуулахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах бөгөөд 6 сараас 2 жил хүртлэх хугацаатай жолоо барих эрхийг нь хасах аж. Мөн тухайн машиныг өөр хүн жолоодож яваад зөрчил гаргасан байсан ч уг машины  эзэд нь торгуулийн хуудас очино. Харин өөрийгөө бариагүй гэсэн баталгаа гаргаж өгсөн тохиолдолд дараагийн хүний арга хэмжээг авах юм байна. Торгуулийн хуудас 1-3 хоногийн дотор гэрийнх нь хаягаар очих бөгөөд 10 хоногийн дотор жолооч гомдол гаргах эрхтэй юм. Торгуулийн хуудсанд тухайн жолоочын гаргасан зөрчлийн талаар дэлгэрэнгүй тусгасан байх бөгөөд мөн зөрчлийн заалт,  тээврийн хэрэгслийн марк зэрэг зүйлс багтсан байх ажээ.

 Дашрамд дуулгахад, уг арга хэмжээ далд хэлбэрээр хийгдэж байгаа үйл явц учир хичнээн камерыг, хаана  хаана суурилуулсныг хэлэх боломжгүй гэнэ. Юутай ч нийслэл хотод өргөн хүрэлцээтэй тавигдсан байгааг гэв. Энэ үйл ажиллаггааг ЗЦГ, Үндэсний Дата төв, Монгол шуудан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …