Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын 1400 км-ийн цаанаас илгээсэн бэлэг юу байв…

12722752_1247248628637974_1437640910_oМУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар 13 жилийн дараа эргэн нэгджээ. Тэдний нийлж тоглолт хийх болсныг зарим үзэгчид “С.Жавхлан, Т.Баясгалан нарыг нийлтэл хямарч дээ Монгол минь” хэмээн шоглон бичиж, сошиэл ертөнцөд наргиан бий болгож байна.

Дуу хуурын аялгуунд монголчууд уярахдаа бүх гэм нүгэл, жаргал зовлонг нэгээхэн хэсэг мартаж чаддаг. Энэ хямралын үед тийм л итгэл урмыг бэлэглэхээр С.Жавхлан Т.Баясгалан нар нэгдээ бизээ. Тэд “Илгээлтийн эзэд” нэртэй аяныг өрнүүлж, энэ хүрээнд хандивын тоглолт зохион байгуулан хөдөөгийн малчид руу өвс, нэмнээний тусламж илгээх зорилго агуулжээ. Б.Болд, Э.Чулуунчимэг нар аялан тоглолтоосоо хандив өргөж нэг машин өвсийг монгол бөхийн өргөөнөө гардууллаа.12722754_1247248631971307_490104137_o Гэр бүлийн хосууд маань гавьяатуудын тоглолтын энэ өдөр Увс аймгийн Улаангом хотноо баруун бүсийн аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд цас зудтай жилийн хаврыг угтсан “Илгээлтийн эзэд” аянд нэгдэж, тэртээ 1400 км-ийн цаанаас сэтгэлийн бэлгээ гардуулжээ. МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нарын тоглолтонд ирсэн чин сэтгэлийн бэлгүүдийн нэг нь яах аргагүй машин өвс байсан бизээ. 12722465_1247248621971308_700976972_o 12476639_1247248635304640_1728813089_oИйнхүү гавьяатуудын 13 жилийн дараах тоглолт алга ташилт, хүлээлт дунд өрнөжээ.

Б.Болд, Э.Чулуунчимэг нар гавьяатуудын 13 жилийн өмнө дуулж байсан “Насны хайр” дууг зохиогчдынх нь хүсэлтээр дахин дуулсан билээ. Тэгвэл аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдгээр дүү нарынхаа дуулж амьдруулсан “Хос орчлон” дууг энэ удаад МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар дуулж, тоглолтынхоо нэг хэсэг болгожээ. Монгол улсын Зөвлөх инженер, яруу найрагч Б.Эрдэнэбатын 10 гаруй жилийн өмнө гэргийдээ зориулж бичсэн хөгжмийн зохиолч Д.Чулуун аялгуутай болгож дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар амьдруулан олон нийтийн хүртээл болгож, үзэгч сонсогчдын аяладаг, даган дуулдаг дуунуудын нэг болж чадсан билээ. Гавьяат ах эгч хоёроо хүндэлж чин сэтгэлийн бэлэг барьсан дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Т.Жаргал

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …