Цасан шуурганаар 9 айлын гэр нуржээ

12806083_1005519006194734_7204849280676876004_nЭнэ сарын 4-ний өдрийн байгалийн онцгой үзэгдлийн үеэр Дундговь аймгийн төвд 9 гэр нурж, 5 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр хуурчээ.

Үүнээс гадна хэд хэдэн малчны хоттой мал цасанд дарагдсан талаар мөн мэдээлж байна. Тиймээс хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул малчдад хүн хүч, эд материалын туслалцаа үзүүлэхийг ААН, байгууллага, иргэдэд аймгийн Засаг дарга уриалжээ.

Мөн МСҮТ, ЕБС-ийн оюутан, сурагчдын амралтын хугацааг зохицуулж, ар гэртээ туслах боломжоор хангах хүсэлтийг холбогдох газарт нэн даруй уламжлахыг зохих хэлтэс, агентлагийн удирдлагуудад өгсөн байна.

Түүнчлэн ажиллах хүчийг зохион байгуулж “Малчдад туслах баг” ажиллуулахыг сумдын удирдлагуудад үүрэг болгожээ.

12801217_1005519149528053_8737967818126501217_n (1)
12809530_1005518916194743_6458798653501337150_n

12805928_1005519056194729_5309867778789689691_nЭх сурвалж: Zaluu.com

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.