Ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ.

Машинд зургаан том хүн4d320c787ab720fcoriginal, гурван хүүхэд зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн хүний бие гэмтсэн байна. Гэмтсэн иргэдэд Багануурын 103 түргэн тусламжийн утсанд дуудлага өгч, эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ

 Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй …