Малчидад өгч буй үнэгүй өвс дуусч байна

 

4aol428sr2681mropsvdftiku7

Энэ жил 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Мөн Засгийн газрын 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгож байна. Гэхдээ үүнийг өвөлжилт хүндэрсэн бүх сумдад хуваарилбал малчин айл өрх тус бүрт маш бага хэмжээгээр ногдоно гэдгийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар онцоллоо. Малын тэжээл тараах ажлыг гуравдугаар сарын 10 гэхэд дуусгах юм. Гэвч зарим аймагт нөхцөл байдал хүндэрч, тэжээлийн нөөцгүй болжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувьд цасан бүрхүүл тогтож, хаваржилт хүндэрсэн байна. Аймгийн цас ихтэй нутгуудад 484.1 мянган толгой мал байгаа бөгөөд үүнээс 4 суманд тэжээлийн нөөцгүй болсон учир хандив цуглуулах уриалга гаргасан талаар Өмнөговь аймгийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ. Энэ жил өвөлжилт, хаваржилт хүндхэн байгаагийн улмаас улсын хэмжээнд хоёрдугаар сарын 22-ны байдлаар 125 мянган мал хорогдсон гэсэн мэдээллийг

 Засгийн газрын хэвлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээд байна.

Санал болгох мэдээ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …