Анжелина Жоли нөхрийнхөө нууцыг дэлгэжээ

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр “ABC” телевизийн “Today show”-д уригдаж, ярилцлага өгчээ. Тэрбээр хамгийн сүүлд “Кунфу панда” хүүхэлдэйн киноны гуравдугаар ангид барын дүрд дуу оруулсан юм.

Жоли энэхүү ярилцлагатаа “Нэг ажлынхаа ард гарсандаа туйлаас баяртай байна. “Кунфу панда” хүүхэлдэйн кино олон хүүхдэд таалагдаж буйд таатай байна. Зүрх сэтгэлээрээ бүтээсэн энэхүү уран бүтээлийг минь шимтэн үзэж буй та бүхэн бол уран бүтээлч бидний хувьд аз жаргалаас өөрцгүй. Та бүхний дэмжлэгээр уран бүтээлчид үргэлж цэнэглэгдэж байдаг.

“Кунфу панда” киноны улаан фанат манай гэрт бий. Энэ яриаг сонсоод хүмүүс улаан фанатыг Маддокс, Пакс хоёрын нэг гэж бодох байх. Тэгвэл та буруу боджээ. Тэр улаан фанат бол Брэд. Миний нөхөр энэ хүүхэлдэйн киног үзэх тун дуртай” хэмээн нөхрийнхөө нууцыг дэлгэжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …