Мисс Т.Батцэцэг: Хөл нь газар хүрэхгүй явна гэнэ

Эх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг шинэ оны босгон дээр Малайзад болсон “Miss tourism queen of the year international” наадамд амжилттай оролцоод иржээ. Тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн сарын 3 – нд болж, мисс бүсгүй тусгай шагнал хүртсэн байна. Мөн тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэгээр тодорчээ. Т.Батцэцэг энэ амжилтаараа Германы нэгэн спор брэндийн зураг авалтад орох урилга авсан байна. Тэмцээний талаар Т.Батцэцэг “21 хоногийн турш маш шахуу программтай байсан ч эргээд дурсахад энэ бүхэн хамгийн сайхан дурсамжууд үлджээ. Олон сайхан найзууд, тэмцээний менежерүүд та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн жил дэлхийн миссийн тэмцээнд хамт оролцож байсан хоёр ч бүсгүйтэй таарлаа. Шинэ оноо тайзан дээр, ялангуяа тэмцээнд оролцож гаргах тэр мөч хамгийн сайхан байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
35260195497f979b119071
Screenshot_17_500x500
эх сурвалж: info.mn

 

Санал болгох мэдээ

Иванка Трампын бренд загварын зах зээлээс түлхэгдэж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп эцгээсээ илүү нэр хүндтэй гэхэд хилсдэхгүй. Иванка …