Цахим салбарын шилдэгүүд тодорлоо

78223_149144Эгнээндээ 212 гишүүн  сайтыг  багтаасан Монголын Сайтын Холбоо  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа үйл ажиллагааг  дэмжих зорилготойгоор  хоёр жил тутамд  “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.  Тэгвэл энэ удаагийн  “WEB AWARDS 2015” Цахим салбарын тэргүүн наадам  өчигдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа  ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

“WEB AWARDS 2015” оны тэргүүн наадам нь нэр бүхий 15 номинацид шилдэгүүдийг тодруулсан бөгөөд эдгээр номинациудад нэрээ дэвшүүлэхээр 50 гаруй сайтууд МОСАХ-ны ажлын албанд хүсэлтээ ирүүлсэн  байна.  Монголын Сайтын Холбооны УЗ-ийн хурал 12 сарын 28-ны  өдөр болж, тус хурлаар 50 гаруй хүсэлтүүдтэй танилцан “WEB AWARDS 2015” оны тэргүүн наадмын номинаци тус бүрийн шилдэгүүдийг тодрууллаа.

Шилдэгээр шалгарсан сайтуудыг “WEB AWARDS 2015” оны тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийтэд зарлан, улс төр, урлаг соёл, спортын алдартнууд МОСАХ-ны  ажлын алба, УЗ-ийн гишүүдийн хамт  цом, өргөмжлөлийг гардуулан өглөө.

Ингээд та бүхэндэ номинаци тус бүрд нэр дэвшигдсэн шилдэг 5 сайт болон  Номинаци бүрийн шилдэгээр шалгарч “WEB AWARDS 2015” цом, өргөмжлөл гардсан сайтуудын танилцуулгыг хүргэе.

– Шилдэг орон нутгийн  сайтад   erdenetinfo.mn, choibalsan.mn, huvsgul.mn, bulgan.mn, khongornutag.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаар khongornutag.mn,1919275_741498129314260_432262702249435543_n

– Гэр бүл, гоо зүйн мэдээллийн шилдэг  сайтад  emegteichuud.mn, mongoljingoo.mn, khulangoo.mn, miss.mn, emch.mn сайтууд нэр дэвшснээс Гэр бүл гоо зүйн мэдээллийн шилдэг сайтаар emegteichuud.mn,

????????????????????????????????????

– Шилдэг төрөлжсөн мэдээллийн сайтад  urlag.mn, paparatsi.mn, inet.mn,  emch.mn, ord.mn сайтууд нэр  дэвшснээс Шилдэг сайтаар төрөлжсөн мэдээллийн сайтаар paparatsi.mn,12435650_1008649072506721_1728984003_n

– Шилдэг дебют сайтад  breakingnews.mn, jirgee.mn, mnb.mn, ulsturch.mn,  inder.mn сайтууд нэр дэвшснээс  Шилдэг  дебют сайтаар mnb.mn,10245452_899299380167139_6587803455358254494_n

Бизнес мэдээллийн Шилдэг сайтад myzar.mn, barilga.mn, zarmedee.mn, ord.mn, vipzuuch.mn, easyticket.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаар barilga.mn,12434698_1008649589173336_1775984082_n

– Шилдэг технологи нэвтрүүлэгч сайтад  jirgee.mn, unen.mn, vipzar.mn, easyticket.mn,  zarmedee.mn  сайтууд нэр дэвсшнээс Шилдэг сайтаар zarmedee.mn,735206_1105491699490868_8161424362456124822_n

– Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Шилдэг сайтад ugluu.mn, urlag.mn, zone.mn, Itools.mn,  azjargal.mn сайтууд нэр дэвшснээс  Шилдэг сайтаар ugluu.mn

????????????????????????????????????

– Шилдэг маркетингтай сайтад  unen.mn, jurgee.mn, bataar.mn, assa.mn, newsportal.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаар bataar.mn,

????????????????????????????????????

Шилдэг төрийн байгууллагын сайтад  iltod.mn, burtgel.gov.mn, ndaatgal.mn, ulaanbaatar.mn, mofa.mn сайтууд өрсөлдснөөс Хүнс, хөдөө аж ахуйн яамны цахим сайт болох mofa.gov.mn,1935243_1112620415424254_2953423813618995030_n

-Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайтад zaluu.com, olloo.mn, urlag.mn, paparatsi.mn, breakingnews.mn сайтууд нэр дэвсшнээс Шилдэг сайтаар olloo.mn,

????????????????????????????????????

– Эрэн сурвалжлах мэдээллийн Шилдэг сайтад  chingis.mn, Fact.mn, shudarga.mn, ugluu.mn, tonshuul.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаар fact.mn,78223_149151

Шилдэг нийтлэлийн бодлоготой сайт  undesten.mn, wikimon.mn, shudarga.mn, mnb.mn, emch.mn, bataar.mn сайтууд нэр дэвшснээс  Шилдэг сайтаар wikimon.mn,12463726_1008650532506575_1036906189_n

Шилдэг хөтөч сайтад news.caak.mn, top.mn, dorgio.mn, zaluu.com, zone.mn, breakingnews.mn, zaluu.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг хөтөч сайтаар dorgio.mn,12463951_988735421192648_391516136_n

– Мэдээллийн Шилдэг сайтад zaluu.com, unen.mn, bataar.mn, bolod.mn, olloo.mn  сайтууд нэр дэвшснээс Мэдээллийн Шилдэг сайтаар zaluu.com,78223_149150

Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ЦОМ-оор bolod.mn сайт10172736_1008136469224648_3227257263372780043_n

Шилдгийн Шилдэг сайтад  caak.mn, zaluu.com, bolod.mn, dorgio.mn, unen.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэгийн Шилдэг сайтын цомын эзнээр CAAK.MN сайт тус тус шалгарлаа.78223_149145

Монголын сайтын холбоо эдгээр шилдэгүүдээ шалгаруулж нэрлэснээс гадна  Цахим сэтгүүлзүйн салбарын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, сайтуудын сэтгүүлчийн   хэвлэн мэдээлэх эрхэнд бүдүүлэгээр халддаг  байгууллага, хувь хүнд олгодог АНТИ ВИРУС “шагнал”-ын эзнээр энэ удаад ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэнг нэрлэсэн байна.

Ийнхүү цахим салбартаа түүчээлж буй МОСАХ-ны оны шилдэгүүдээ шалгаруулснаас гадна Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний хэмжээний  бүтээн байгуулалт, Үйлдвэр, Хөрөнгө оруулагч,  Улс төрч, Шилдэг залуу удирдагч, Хүмүүнлэгийн үйлстэн нарыг нэрлэн алдаршуулсан юм.

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалтаар Монполимет  группийн харьяа МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэрлэгчээр “Долоон болдог” группын “ДИ БИ ПАНЕЛ СИСТЕМ” ХХК-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагчаар “ОРГИЛ” худалдааны төвийн ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ж.ГАНБААТАР-ыг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрчөөр Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Залуу удирдагчаар УИХ-ын гишүүн О.СОДБИЛЭГ-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хүмүүнлэгийн үйлстэнээр Д.ЭРДЭНЭБАТ-ыг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний Шилдэгийн Шилдэг удирдагчаар Скайтел группийн захирал ДОРЖНАМЖИЛИЙН БОЛОР нарыг тус тус нэрлэн цом өргөмжлөл гардууллаа.

Амжилт, ололтоор дүүрэн хуучин оноо үдэж, гэрэлт ирээдүйгээр шинэ оноо угтаж байгаа Монголын Сайтын Холбооны хамт олон “WEB AWARDS 2015” оны цахим салбарын оны тэргүүн наадмаа ийнхүү 2015 оны 12 сарын 30-ны үдээс өмнө амжилттай зохион байгуулсан бол үдээс хойш 200 гаруй сайтуудын төлөөлөл болсон 350 гаруй  сэтгүүлч, админууд нэгэн дор чуулан Шинэ жилийн баярын цэнгүүндээ оролцон, шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууддаа цол тэмдэг олгон баяр хөөрөөр дүүрэн  2016 оны угтлаа.

Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаярын хэлсэнчлэн   “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай” гэсэн сайхан ерөөийн үгээр  мэдээллээ өндөрлөе.

 Монголын Сайтын Холбоо

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …