Хуурамч бялуунаас болгоомжил

1004715_521034494730511_5520448821312228369_nШинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн, хуурамч хаяг шошгийн зөрчилтөй бялуу худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар “Сүхэс” буюу Саруул алтай , “Баялаг” бялууны цехүүд нь цэвэр бохир усанд холбогдоогүй , технологийн урсгал зөрчигдсөн, гар угаах газаргүй, мэргэжлийн технологичгүй, стандартын шаардлага хангахгүй амбарт бялуу үйлдвэрлэж байсныг таслан зогсоон “Сүхэс” цехийн нийт 35 ширхэг бялуу, 12 ширхэг бэлдэц нийт 385.000 төгрөгний бялууг газар дээр нь устгаж мөн “Баялаг” бялууны цехийн үйлдвэрлэсэн нийт 37 ширхэг 444.000 төгрөгний “Баялаг” бялууг хураан авч устган 2 цехийн үйл ажиллагааг түр зогсоон торгууль шийтгэврийн арга авч ажиллалаа.

994754_521034738063820_4809960913402826175_n 1936690_521034484730512_3709253541736432684_n 10488083_521034471397180_4059626327909109486_n

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …