Таны 2016 оны зурхай

i282319414639178738._szw1280h1280_Өнгөрөн одсон 2015 он таны хувьд аз жаргал, амжилт бүтээл, ухаарал туршлагаар дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Харин ирж буй онд таныг ямар үйл явдал хүлээж байна вэ? Зурхайгаа тэсэн ядан хүлээж байгаа уншигч та бүхэн хүлээн авна уу.

Хонь

Ирж буй жил хонины ордныхонд амьдралын бүх талбарт шинэ нээлт хийхэд туслах болно. Ингэснээр таныг хүрээлж буй хүмүүс, таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөнө. Таны сэтгэл хөдлөл илүү хүчтэй байж өөртөө итгэх итгэл тань сэргэнэ. Жилийн эхний 4 сард материаллаг асуудлыг шийдэж дуусга. Ингэж чадваас таны орлого олох үүд нээгдэж, амжилтаар тасрахгй байх болно. Хаврын саруудад таны эрүүл мэнд сайжирч эрч хүчээр цэнэглэгдэнэ. Бага зэрэг өөртөө анхаарал тавихаа мартуузай. Харин зуны саруудад таны идэвх буурч, ажлын бүтээмж багасна. Энэ үеийг дотоод хөгжилд ашиглавал илүү ашигтай. Намар болон өвлийн саруудад та дахин сэргэх боловч, цаг болон мөнгийг дэмий үрэхээс болгоомжлоорой. Хайр дурлалын хувьд хосуудын харилцаа эв найрамдалтай, хэрүүл маргаан багатай байна. Харин хайраа хайж буй хониныхны хувьд хэн нэгэнтэй холбоо үүсгэхэд ямар ч асуудал үүсэхгүй. Арваннэгдүгээр сард та хайлтаа зогсоож үүрдийн хайртайгаа учирна.

Үхэр

Энэ жил бол таны дотоод ертөнцөө хөгжүүлэх жил. Танд гадаад болон дотоод ертөнц хоорондын тэнцвэрийг олоход хэцүү байх болно. Та өөрийн хүссэн амьдралд хүрэхийн тулд өөрийн мэдрэмжээ дагах хэрэгтэй. Жилийн хаврын саруудад та орлого зарлагаа тооцож явахгүй бол санхүүгийн хүндрэлд өртөх магадлал өндөр. Мөн ажлын байраа солих, өөрчлөхөд тохиромжтой үе. Зуны саруудад эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Амрах үедээ амарч, амьдралын зөв хэв маягийг хэрэгжүүлээрэй. Намар болон өвлийн саруудад та дахин сэргэж, амжилт таньтай хамт байх болно. Мөн гэр бүлийн уур амьсгал сайжирч, шинэ хүн хүлээн авч магадгүй. Хайр дурлалын хувьд хосууд асуудлыг хамтдаа шийдэж чадваас хосуудын харилцаа үргэлжилсээр байх болно. Харин хайраа хайж буй үхрийнхэн хайраа найз нөхдийн дундаас хайх хэрэгтэй.

Ихэр

Энэхүү жил нь таны хувьд юу үнэтэй вэ гэдгийг ухааруулж ойлгуулах жил. Магадгүй та өөрийн амьдралаа өөрчилж, огт өөр хэв маягаар амьдарч болох юм. Таны төсөөлөн бодох чадвар таныг зовоохоос цаашгүй тул хоосон бодлуудаа толгойноосо авч хаях хэрэгтэй. Ирж буй жилийн хаврын эхний сарууд санхүүгийн хүндрэлтэй байна. Тиймээс эрсдэлтэй шийдвэр гаргах хэрэггүй л болов уу. Харин хаврын дунд болон сүүлийн саруудад та ажлыг маналзуулаад өгнө. Таны гаргах амжилт танд аз жаргалыг бэлэглэнэ. Зуны сарууд санасныг бодоход үр бүтээл бага байх ч, та мэдээж хоосон суухгүй. Илүү зарлагаас зайлсхийхийг хичээгээрэй. Намрын сар бол санхүүгийн бүх асуудлыг шийдэх сар. Шинэ байранд орох, нүүдэл суудал хийхэд тохиромжтой. Өвлийн саруудад эрүүл мэнддээ анхаар, ялангуяа боловсруулах системийн эрхтнүүдийг сайтар торд. Хайр дурлалын хувьд маш ээдрээтэй байна. Маш таарамжгүй, хөндий хосуудийн харилцаа төгсөнө. 8-р сард хайр дурлалд том эргэлт болох тул энэ сард та хайртайгаа учирна, эсвэл хагацах хоёр талтай.

Мэлхий

Энэ жил бол та өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах жил. Хэн нэгэн танд мэргэжлийн даалгавар өгвөл хичнээн хүнд байсан ч энэ боломжийг алдаж болохгүй. Та ажлын байран дээрээ идэвхитэй бөгөөд өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадвал амжилтанд хүрнэ. Тиймээс үргэлж эерэг бодлоор цэнэглэгдэж, өөртөө итгээрэй. Аливаа асуудлыг шийдэхдээ бодит байдлыг сайтар аж. Мөн дотоод хоолойгоо сонсохоос өмнө бусдын зөвлөгөөг сонсоорой. Жилийн хаврын саруудад та хичээл зүтгэлийнхээ үр дүнг хүртэнэ. Мөн шүүх хуралтай асуудлууд таны талд шийдэгдэнэ. Харин зуны саруудад санхүүгийн хэрэглээгээ хязгаарлаж, цааш хураах нь зүйтэй. Мөн зуны саруудад сэтгэл санаагаа засах, эрч хүч авахын тулд аялалд яваарай. Намрын саруудад гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх аюултай. Энэ үед бусадтай харьцах харьцаагаа засах хэрэгтэй. Өвлийн саруудад та тушаал дэвшиж, цалингаа нэмүүлэх баяртай мэдээ хүлээн авна. Хайр дурлалын хувьд та шинээр танилцсан нэгэнтэй болгоомжтой харьцаж яарах хэрэггүй. Хосууд зуны саруудад таарамжгүй байх ч, харилцаа дахин сэргэнэ.

Арслан

Энэ жил бол таны мөрөөдөл биелэх жил. 2016 оны таны гол анхаарах асуудал бол ухаалаг мөнгө зарцуулалт юм. Таныг өсөн дэвжихэд өөдрөг үзэл,гэнэтийн боломжууд туслана. Цоо шинэ танилуудтай болох бөгөөд, тэд нараас хайртайгаа учирна. Жилийн хаврын саруудад түгшүүртэй. Ажил хэрэг болон хайр дурлалын аль нь чухал гэдгийг тодорхойлно. Мөн ажилэсвэл сурлагаас болж тайван бус байна. Гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харьцахаас таны цаашдын амьдрал шалтгаалах тул болгоомжтой байгаарай. Харин зуны сарууд санасныг бодоход тайван өнгөрнө. Өөрийн төлөвлөж буй шинэ төслөө зун цагт хэрэгжүүлэх хэрэггүй. Мөн зун өөрийн дотор байдаг хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олдоно.Бодлоо цэгцэлж, стресс ядаргаанаас болгоомжил. Намрын саруудад таны ажлын бүтээмж ихсэж, тушаал ахих магадлал өндөр байна. Өвлийн сарууд таны хувьд нэгэн хэвийн уйтгартай өнгөрч, арванхоёдугаар сард ганц бие арслангууд хайртайгаа учирна. Харин хостой арслангууд шинэ хүнээ угтаж авахдаа бэлдээрэй.

Охин

Ирж буй 2016 он таны хүчийг сорих болно. Та юуг буруу, юуг зөв болохыг сайтар бодож үйлдэл хийхгүй бол, эцэст нь та өөрөө эвгүй байдалд орно. Энэ жилд шинэ машин авах, үл хөдлөх хөрөнгөтэй болоход таатай. Та хэтэрхий их хүчээ гаргаснаас болж ядарч сульдах, дархлаа муудах эрүүл мэндийн асуудлууд урган гарах тул бие сайн энхрийлээрэй. Жилийн хаврын саруудад таны амьдралд цоо шинэ өөрчлөлт орж ирэх нь магадгүй хайр дурлалтайгаа учирах, эсвэл хосууд шинэ хүнтэй болох өөрчлөлт юм. Харин зуны саруудад та ажил дээрх хичээл зүтгэлээ үнэлүүлж, цалингийн нэмэгдэл авна. Мөн таныг ойлгох, харах өнцөг адил нэгэнтэй танилцана. Намрын саруудад та ажилчин зөгий мэт хичээхгүй бол таниас үр бүтээмж гарахгүй л болов уу. Өөрийн үзэл бодолдоо үнэнчээр үлдэхээс бүү айгаарай, ингэж чадваас танд ялалт ирэх болно. Өвлийн саруудад та аялалд явж, адал явдалтай учирна. Энэ нь хувийн болоод томилолт ч байж болох юм. Хайр дурлалын хувьд азтай жил байна. Ганц бие охиныхон үүрдийн хайртайгаа санаандгүй байдлаар танилцана, хосуудын харилцаа эвтэй сайн байна.

Жинлүүр

Ирж буй 2016 он зөвхөн таных. Таны хувийн амьдрал, ажил, сурлага, хайр дурлал гээд бүгд асуудалгүй сайнаар үргэлжилнэ. Магадгүй 2016 оны хамгийн азтай орд та байх. Учир нь та бүх салбарт од шиг гийнэ. Гэвч бүх зүйлд сайн муу бий. Энэ нь таниас гарах шийдвэрүүд юм. Жинлүүрийнхэн аливаа асуудлыг шийдэхдээ хэт удаан бодож тунгаадаг нь давуу тал ч, удаан бодсноос буруу шийдвэр гаргах магадлалтай. Жилийн хаврын саруудад та өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй. Учир нь та хэзээ ч алдаж болохгүй хайртайгаа учирна. Харин зуны саруудад та эрч хүчээр цэнэглэгдэж ажлын талбар дээр амжилт тань ахина. Энэ үед л та өөрт байгаа бүхнээ зориулах хэрэгтэй. Намрын сарууд харин танд сайн хандахгүй бололтой. Таны дархлаа суларч, бие тань өвдөнө. Эдгээр өдрүүдэд та юу хийж бүтээснээ сайн тунгааж бодоорой. Өвлийн саруудад танд цоо шинэ ажлын санал ирэх тул түүнийг алдаж болохгүй. Хайр дурлалын хувьд хосууд биенийгээ улам ихээр хайрлаж, биедээ уусан шингэнэ. Ганц бие жинлүүрийнхэн болзох хүнтэй болно.

Хилэнц

Энэ жил бол таны хувьд маш хурдан өнгөрөх болно. Таны маш хичээнгүй, хариуцлагатай ажлыг гүйцэтгэж чаддаг зан таныг шагнах болно. Таныг хүрээлж буй хүмүүс таынг дэмжиж амжилт руу хөтлөнө. Гэхдээ хэн нь сайн найз, хэн нь танил вэ гэдгийг сайтар ялгаарай. Мөн таны эелдэг хөгжилтэй, нууцлаг занд бусад татагдана. Хаврын саруудад маш их ядаргаанд орж магадгүй тул амралт ажлыг зохицуул. Үүнээс болж хосууд маргалдаж ам зөрнө. Зуны саруудад ямар нэгэн шинэ зүйлтэй учирна. Энэ нь шинэ болзоо, шинэ ажлын байр ч байж болох юм. Намрын саруудад өөрийн зөрүүд хувиа хичээсэн зангаас болж хэн нэгнийг гомдоохоос зайлсхий. Мөн эдгээр саруудад таны ажлын амжилт дээшилж, тушаал дэвшиж магадгүй. Өвлийн сарууд санасныг бодоход тайван өнгөрөх ч, таны санааг зовоох асуудал үүсснэ. Хайр дурлалын хувьд хосуудын харилцаа биенээсээ юм нуухгүй бол хэвийн байна. Ганц бие хилэнцүүд болоот хүнтэй болно.

Нум

Энэ жил бол таны хувьдадал явдлаар дүүрэн өнгөрнө. Таны дуусашгүй эрч хүч танд үргэлж амжилт дагуулж ирдэг. Та бол хийвэл хийсэн шиг хийдэг, мөн ажлыг чанартай бөгөөд дуустал нь гүйцэтгэдэг таны зан энэ жил тушаал дэвших боломж олгоно. Ирж буй 2016 онд аялалаар явах төлөвлөгөө тань хойшлогдох нь. Та бол бусдад баяр хөөр түгээгч, таны үргэлж инээж явдаг төрх бусдыг өөртөө татах болно. Хаврын саруудад шинэ байранд нүүх, шинэ машинтай болоход тохиромжтой. Мөн материаллаг эд зүйлсийн асуудал шийдэгдэх болно. Зуны саруудад та амралтаа авч, амрах хэрэгтэй. Учир нь та ядаргаанд орж, таны дархлаа суларна. Эдгээр саруудад хуучин хайртайгаа нийлэх магадлал өндөр байна. Намрын саруудад та маш завгүй байна. Бичиг цаас болон хувийн амьдралын асуудлууд ар араасаа давхцах тул бодлоо цэгцлэх хэрэгтэй. Харин өвлийн сарууд хэвийн тайван өнгөрнө. Эдгээр саруудад үрэлгэн хандалгүй, мөнгөө цааш нь хийгээрэй. Хайр дурлалын хувьд ээдрээтэй байна. Хосуудын харилцаа муудалцах эвлэрэх ээлжилж, нэгэн хэвийн биш. Харин ганц бие нумынхан насан туршийн хайртайгаа учирна.

Матар

Энэ жил бол таны ялалтын жил. Таны бусдыг байлдан дагуулах чадвар тушаал дэвших, удирдах албанд хөтлөнө. Харин танд тулгарах гол асуудал бол ярьснаа хэрэгжүүлэх үү үгүй юу гэсэн бодол тань. Тэгэхээр та өөрийгөө ялсан цагт жинхэнэ ялалт танд ирнэ. Ирж буй жилд та аз жаргалаа өөр зүйлээс, хүнээс мэдрэнэ. Одоо байгаа хоёрын хоорондо байгаа бүх харилцаагаа дуусгаж, үүрдийн хайртайгаа учирна. Хаврын эхний саруудад таны ажилд бага зэрэг саад учирна. Энэ нь бичиг цаасны ажил байх болно. Зуны саруудад та аялалд гарч, шинэ танил, шинэ адал явдалтай учирна. Эдгээр саруудад “Би хэн бэ” гэж сайтар бод. Намрын саруудад таны ялалт эхлэнэ. Таны энэ хүртэл гаргасан хичээл зүтгэл үр дүнгээ өгч ажил дээрх амжилт амтагдан, удаан хөөцөлдсөн машин болоод үл хөдлөх хөрөнгийн асуудал шийдэгдэнэ. Өвлийн саруудад гэр бүлтэйгээ илүү ойр байж анхаарал халамж тавиарай. Мөн өөртөө анхаарал тавьж өөрийн дархлааг сайжруулаарай. Хайр дурлалын хувьд хосуудад баяртай зүйл тохионо. Энэ нь магадгүй шинэ хүнтэй болох, тусдаа гарах гэх мэт. Харин ганц бие матрынхан хэд хэдэн болзоонд явах ч, цор ганцыг сонгох сонголт гарч ирнэ.

Бумба

Ирж буй 2016 он танд аз хийморь, амжилтыг дагуулан ирнэ. Энэ жил бол та өөрийгөө хайрлах жил. Амин дэм ууж, фитнесст явах, агаарт амралтанд явах гээд өөрийгөө сайн эрхлүүлээрэй. Учир нь жилийн сүүлд таныг маш том даваа хүлээж байгаа. Таны өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдал бусдыг өөртөө татна. Аливаа ажлыг дараа гэлгүй яг одоо хийж байгаарай. Өөртөө тавьсан өндөр зорилгын төлөө өдөр ирэх тусам илүү сайн хичээгээрэй. Хаврын сарууд таны санаснаар өрнөх болно. Хайртдаа анхаарал тавьж халамжилахгүй бол хосуудын харилцаанд хүйтэн салхи үлээх магадлал өндөр. Харин зуны сарууд таны нүдийг нээх цоо шинэ боломж олгоно. Энэхүү боломж нь таны хувьд маш үнэтэй байх бөгөөд, үүнийг алдаж хэрхэвч болохгүй. Аялал зугаалгад явахдаа болгоомжтой явах хэрэгтэй. Намрын саруудад та эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэж урьдах ажлаа ядах зүйлгүй гүйцэтгэнэ. Эдгээр саруудад өөрийн дотоод дуу хоолойгоо сайн сонсоорой. Өвлийн сарууд харцангуй тайван өнгөрнө. Хайр дурлалын хувьд хосууд харилцаагаа аврах хэрэг гарна. Харин ганц бие бумбынхан болзоот хүнтэй болж, тэр хүн таны итгэлийг хэзээ ч алдахгүй тул бүү эмээгээрэй.

Загас

Ирж буй 2016 он таны хуучин амьдрал, уйтгар гунигийг авч одон, цоо шинэ амьдрал бэлэглэнэ. Та хичээх тусам таны мөрөөдөл илүү ойрхон болох тул бүү залхуураарай, мөн тууштай байгаарай. Жилийн турш хичээсэн хичээл зүтгэлийг дарга тань үнэлэх таны цалин нэмэгдэнэ. Таны төсөөлөн бодох чадвар өндөр тул дэмий зүйлд санаа зовохоо больж сэтгэл санаагаа тайван байлга. Жилийн хаврын саруудад өөртөө анхаарал тавиарай, ялангуяа эрүүл мэнддээ сайн анхаар. Эдгээр саруудад санхүүгийн асуудлыг шийдэхэд тохиромжгүй. Харин зуны саруудад чухал шийдвэр гаргахад бусдын зөвлөгөөг ч мөн сонсоорой. Эдгээр саруудад хайрттайгаа аялалд явахад тохиромжтой. Намрын сарууд танд гунигтай санагдах ч, зарим шинэ мэдрэмжүүд таныг сэргээнэ. Энэ үед шинэ байранд ороход тохиромжтой. Мөн таны ажлын бүтээмж нэмэгдэж, эрч хүчтэй байна. Өвлийн саруудад санхүүгээ сайн тооцож, зарлагаа багасгаарай. Гэр бүлийн уур амьгал халуун байх бөгөөд шинэ хүн хүлээж авахдаа бэлдээрэй. Хайр дурлалын хувьд маргаантай байх ч, хосуудын харилцаа үргэлжилнэ. Харин ганц бие загасууд танилын хүрээнээс хайртай учирна. Энэ нь магадгүй амжилттай гэрлэлтэнд хөтлөх болно.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.