Шинэ жилийн “Мөнгөн шөнө” цэнгүүний хөтөлбөр

p1a7qpnhrh185e8dbapq1uv291h1Шинэ жилийн “МӨНГӨН ШӨНӨ” цэнгүүний хөтөлбөр
21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна.
21.00: Beat Box Ray  /1 номер/
21.05: хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /1 номер/
21.10: Хөтлөгч: Дуучин Солонгоогийн танилцуулга  /2 дуу/
21.20: Хөтлөгч: Дуучин A Cool танилцуулга /2 дуу/
21.30: Хөтлөгч: Дуучин Тэнүүний танилцуулга  /2 дуу/
21.40: Хөтлөгч: Дуучин Аминагийн танилцуулга /2 дуу/
21.50: Хийлч Дээгий/1 номер/
21.55: дуучин Өнөрөө /3 дуу/
22.10: Хөтлөгчид: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР” мюзиклаа толилуулахад бэлэн болсныг танилцуулна.
22.15: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын эхний хэсэг   (LED дэлгэцээр мюзиклын ерөнхий утга санаа гарч, дуучид бүжигчид тайзнаа мюзиклын дууг дуулж, бүжиглэнэ) (20 мин)
22.35: Хөтлөгчид: DJ БАЧКА-г танилцуулна.Үзэгчдийг бүжиглүүлнэ.
·         Хөтлөгчид Нийслэлд болсон 2015 оны бүтээн байгуулалтын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
22.40: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 2 дахь хэсэг   (25 мин)
23.05: DJ БАЧКА болон Хөтлөгчид үзэгчдийг бүжиглүүлэн хөгжөөнө .
·         Хөтлөгчид: Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд болсон бүх үйл явдалын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
23.10: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 3 дахь хэсэг (20 мин)
23.30: Хөтлөгчид: Мюзикл гэж юу вэ?Шинэ жил гэж юу вэ? Гэсэн сэдэв хөндөж үзэгчидтэй ярилцах
·         Үзэгчдийг Бүжиглүүлэх
23.35: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 4 дахь төгсгөлийн хэсэг (10мин)
Жүжигт оролцож байгаа гол дүрүүд гэнэт айсуй яваа Өвлийн өвгөн аавыгаа олж харах ба Өвлийн өвгөн цасан охидын хамт Чингисийн талбайд орж ирнэ.
23.45: Бүх жүжигчид Шинэ жилийн дууг хамтдаа дуулан Өвгөн аавыг хүлээн авна.
·         Хөтлөгч: Өвлийн өвгөн, цасан охидыг угтан авахыг хүснэ. Өвлийн өвгөн, цасан охидын хамт тайзны өмнө хүрэлцэн ирнэ.Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлэн нийслэлчүүдтэй мэндчилнэ.
23.55: Хөтлөгч: Өвлийн өвгөнийг цасан охидын хамт хүсэн хүлээсэн мөч ирж буйг зарлана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг тайзнаа урьж, шинэ оныг хамтдаа тоолон угтахыг урина.
·       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл үг хэлнэ.

23.59.50: Шинэ жил гархаас 10 секундын өмнө хонх дуугарч эхлэнэ.Хонхтой цуг тоо болон хотын тухай дүрслэл гарч Нийслэлийн удирдлагууд талбайд цугласан иргэд, хөтлөгч нарын хамт 10-аас доош тоолон шинэ он гарна.
00.00: Шинэ он гарахад Салют буудаж эхэлнэ.
00.00: “Үйлсийн сайхан Улаанбаатар” нийт уран бүтээлчид
00.10: Үйл ажиллагаа өндөрлөх

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …