Маргааш Чингисийн талбайд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно

Маргааш Чингисийн талбайд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн 12 дугаар 31-нд  Чингисийн талбайд 21 цагаас эхэлнэ. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно.

Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ. Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах юм. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …